Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн унаж, амиа алдсан осол өнөөдөр гарлаа. Тус хорооллын барилгыг “Хурд” групп барьж буй бөгөөд барилга дээр ажиллаж байсан ажилтан барилгаас унаж, амиа алдсан гэх мэдээлэл одоогоор байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Тийм хэрэг гарсан үнэн. Хэргийн газар үзлэг яг одоо явагдаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)