Хан-Уул дүүрэг дэх "Хурд" группын “Хүннү” хорооллын барилгаас 20 настай, эрэгтэй Т унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсаныг бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийсээр байгаа. Харин талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний эмнэлэгт шинжилж байгаа юм.
Осол өнөө өглөө 10.30 цагийн үед гарсан ба талийгаачийг таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан талаар ар гэрийнхэн нь хэлж байна. Осол гарснаас хойш буюу 12.20-д тухайн газарт түргэн тусламжийнхан ирсэн бөгөөд үүнд талийгаачийн гэрийнхэн ихэд гомдолтой байгаа аж.
Харин тухайн барилгыг барьж байсан компаниудын удирдлагууд ажилчдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгүүлэхгүйн тулд гадагш нь гаргахгүй, хамгаалалтанд байлгасаар том оврын автобусанд суулган авч явсан байна.
Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхний хэлж буйгаар "Өчигдөр уг барилгын компаниас ажилчдадаа хөдөлмөр аюулгүйн бүсийг тараасан. Тэр нь ажиллагаагүй болсоноос үүдэлтэй" гэж үзэж байна.
Дашрамд хэлэхэд "Хурд" грүпп "Хүннү" хорооллын барилгыг "Юми" гэх компаниар гүйцэтгүүлж байсан юм байна. Юутай ч хүний амь эрсэдсэн энэ хэрэгт "Хурд" групп, "Юми" ХХК-ийн холбогдох албаныхан хуулийн дагуу хариуцлага хүлээх нь дамжиггүй юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)