Манай улс энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөж байна.
Энэ сарын байдлаар ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нэг тонн дизель түлшийг 953 ам.доллараар, А-80 шатахууныг 1003 ам.доллараар, А-92 шатахууныг 1080 ам.доллараар нийлүүлж байгаа юм.
Тус компани “Сод Монгол” групптэй хамтран Монголын нисэх онгоцны шатахууны хэрэглээний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай улс “Роснефть”-ээс гадна ОХУ-ын “ТНК-БП”, “Газпром”, “Гунвор” зэрэг зургаан компаниас шатахуунаа импортолдог аж.

24tsag.mn