Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа худалдаалдаг баар цэнгээний үйл ажиллагааны талаар өчигдөр зөвлөлдлөө. Энэхүү хуралд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 270 диско ,167 зочид буудал, 300 дэм буудал зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Архидан согтуурахтай тэмцэх хууль, нийслэлийн НИТХ-ын 91 болон 07 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 548 захирамжийг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс болон хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтарсан арга хэмжээг зохион байгуулсан.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 410 зөрчил илрүүлж, 240 иргэн, таван албан, тушаалтан 165 аж ахуй нэгж байгууллагыг 63 гаруй сая төгрөгөөр торгуул ногдуулж, захиргааны хариуцлага тооцсон. Архидан согтуурахын хор уршгаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Архи согтууруулах ундааг худалдан борлуулж байгаа аж ахуй, нэгж байгууллага тоо нийслэлийн хэмжээнд ихсэх хандлагатай байгаа. Мөн ажилгүйдэл ядуурлаас шалтгаалж, согтууруулах ундаагаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо ч ихсэж байна.
Хууль журамдаа согтууруулах ундаа худалдаах цэгийн тоо нийслэл аймгийн төвүүдэд 200 хүн тутамд нэгээс хэтрэхгүй байхаар зааж өгсөн байдаг. Гэтэл одоогийн байдлаар энэ нормоос 6.5 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 96 архи согтууруулах ундаа худалдаах аж ахуй нэгж байгууллага байх ёстой. Гэтэл одоо 813 аж ахуй нэгж байгууллага архи согтууруулах ундаа худалдаалж байна. Энэ нь нэг хүнд ойролцоогоор 237 согтууруулах унаагаар үйлчилж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарч байгаа юм. Үүнийг журмынх нь дагуу болон нортивтэй нь харьцуулаад үзэхээр 8.4 дахин их согтууруулах ундаагаар үйлчилж байна.
Нийслэл хотын хэмжээнд эхний гурав сарын хугацаанд олон нийтийн газарт үйлдэгдсэн хэргээс авч үзэхэд, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлоп” бааранд есөн хэрэг үйлдэгдсэн. Үүнээс хулгайн зургаа, танхай гурван хэрэг гарсан. Харин “Холивуд” бааранд хулгай хоёр танхай тав гарсан. Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Ситила” бааранд хулгайн хэргүүд ихээр үйлдэгдсэн байна. Мөн зочид буудал саун бусдын амь насыг хохирсон зургаа, бусдын биеийг үнэлүүлэх хэрэг гурав, хүчингийн таван хэрэг гарсан байна. Харин насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн хэрэг нэг үйлдэгдсэн.
Баар цэнгээний газар болон зочид буудалд үйлдэгдсэн 184 хэргийн 57.9 хувь бусдын биед гэмт учруулах болон танхай хэрэг эзлэж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа 176 хүний 71.5 хувь нь 18-30 хүүртэл залуучууд эзлэж байна. Эдгээр залуучууд 49.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Үйлдэгдсэн хэргийн 79.5 шөнийн цагаар үйлдсэн байна. Мөн зочид буудал хүчин, бусдын амь насыг хохироох болон мансуурах хэрэг гарч байна. Энэ нь зочид буудал ажлуулж байгаа иргэн болон аж ахуй нэгжүүдэд тухайн үйлчилгээ авч байгаа иргэдийн биеийн байцаалтыг шалгахгүй байгаас болж байгаа”-г онцлон хэлсэн юм.
Энэхүү мэдээллийн дараа хуралд оролцож байгаа нийслэл болон дүүргийн Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс нийслэийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатараас сонирхосон асуултаа асуусан юм.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо: Бүх баар цэнгээний газрууд харуул хамгаалалтай байгаа. Гэтэл энэ газруудад гэмт хэрэг үйлдэгдсээр байдаг. Тэгэхээр энэ нь юунаас үүдэлтэй вэ. Шалгалтаар хичнээн баар цэнгээний газрууд хаагдсан вэ?
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар: Иргэд цагдаагийн байгууллагад хандах хандлага ихсэн. Хөдөлгөөн эргүүлийн машин 24 цагаар ажиллаж байгаа. Баар цэнгээний газрууд согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж байгаа учраас дотоод стандарт болон хамгаалалтаа дээшлүүлэх хэрэгтэй. Сул буюу хамгаалагч байхгүй газарт гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 хувь нь бусдын бие махбод гэмтэл учруулсан хэрэг эзлэж байна. 12 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо: Шөнийн цагаар согтууруулах ундаагаар үйлчлүүлэх гэсэн захирамж хэрэгжихгүй байна. Цагдаагийн байгууллага энэ захирамжийг хэвээр явуулах уу эсвэл өөрчлөх үү гэдэг тодорхой чиглэл хэлнэ үү?
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар: Журам дээр хяналт тавих нэлээд хүндрэлтэй байдаг.Архидан согтууруулах ундаа тухайн хуулийн долдугаар зүйлийн наймд шөнийн цагаар архи согтууруулах ундаар үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийн дагуу явагдаж байгаа гэсэн юм.
Мөн баар цэнгээний газарт тодорхой стандарт болон тодорхой болгож, зөрчил гаргасан тохиолдол үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, алба саатуулах. Мэргэжлийн байгууллага шалгуур үзүүлэлтийг тогтмол хийх. Мөн согтууруулах ундаагаар үйлчилж байгаа цэгүүдийн тоо, нортив хэмжээг тогтоож өгөх. Үйлчлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо буруулах, пүрэв баасан бямба гаригууд согтууруулах ундаагаар үйлчлүүлэх байхгүй зэрэг саналыг оруулсан юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)