Хан-Уул дүүрэг дэх "Хурд" группын “Хүннү” хорооллын барилгаас 25 настай, эрэгтэй Т унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор шүүх шинжилгээний хариу, ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс шинэ тараасан хамгаалалтын бүс нь найдваргүй байснаас тасарлаа хэмээн гомдол мэдүүлээд байгаа.
Улмаар хэргийн талаар "Хүннү" хорооллын барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа "Мон Үми" гэх компанийн захирал н.Мөнгөн-Оргилоос хэргийн талаар тодруулахад “Осол гарах үед би талбай дээр байгаагүй учир нарийн учрыг мэдэхгүй байна. Манайх өглөө бүр ажилчдадаа аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгдөг. Аюулгүй байдлын инженер буюу АБ инженер хүртэл манайд байгаа. Монголд байгаа хамгийн сайн гэсэн хамгаалалтын бүсийг тараасан. Юутай ч талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.”
Тус компанийн захирал ийм зүйл ярьж зогсов.
Харин ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаагаа хэлж одоо шүүх шинжилгээний эмнэлгээс суурь өвчтэй байсан гэж гаргах байлгүй гэх мэтийн үг чулуудаж байв.
Юутай ч хэргийн талаар Энэ үеэр талийгаач Т-гийн нагац эгч Ц.Жалхаасүрэнгээс тодрууллаа.
-Та бүхний зүгээс бэхэлгээний бүс тасарсанаас осол гарсан гэж үзэж байгаа юм уу?
-Өчигдөр шинээр бэхэлгээний бүс тараасан байгаа юм. Түүнийг нь гэртээ аваачаад ажиллаж байгаа эсэхийг нь шалгахад ажиллахгүй байсан. Гэтэл ослын талаар сонсоод байхад бэхэлгээний бүс боолтгүй байсан байгаа юм. Энэ байдлыг хэлэхээр талбайн инженертэй нь уулзахад манайх ноймор 1 бүс хэрэглэж байгаа. Тухайн үед бүс ерөөсөө тасраагүй. Танай дүү бол миний №1 ажилчин гэж байгаа юм даа.
-Таны дүүг унасны дараа эмнэлэг ирээгүй байхад хамаагүй хөдөлгөсөн гэх юм?
-Талийгаачийг унасны дараа дээш нь харуулаадах гэж “Хурд” группийн инженерүүд хэлсэн байгаа юм. Тэгэхээр дүүг маань албаар алсан, алуурчингууд гэхээс өөр юу гэхэв.
-Цагдаа нараар бүслүүлчихсэн болохоор та нарын хэргийн бодит үнэнтэй танилцаж ч чадахгүй байх шиг байна?
-Цагдаа нараар хамгаалуулаад хэнийг ч оруулж гаргахгүй байна. Аав нь хүүгээ нэг хараадхая гэж гуйгаад байхад ч оруулаагүй. Яагаад оруулахгүй байгааг асуухаар шинжээч нар үзлэг хийж байна гэсэн. Гэтэл шинжээч нар хожуу ирээд шууд л шүүх эмнэлэг рүү аваад явчихаж байгаа байхгүй юу.
-Талийгаач яг юун дээр унасан байгаа юм?
-Таван давхараас нэг давхарын бетонон хавтан дээр унасан байна лээ.
-Таны дүү энэ компанид ороод хэр удаж байгаа юм?
-Мужаанаар ороод их олон жил ажилласан. Өмнө нь энэ компани өөр нэртэй байсан.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (9)