ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев парламентын доод танхимд мэдэгдэл хийжээ. Тэрээр Украины хямралтай холбоотойгоор Барууны улс орнуудын авсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг хэвийн болгохын төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна. Барууны удирдагчид Оросын сэхээтнүүдийн гадаад дахь дансыг битүүмжилж, Европ руу нэвтрэхийг хориглосон нь рублийн ханш сулрахад нөлөөлжээ. “Оросын ард иргэд улс төрийн тоглоомны барьцаа болж хохирохыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэхээр дээрх хориг арга хэмжээний эдийн засгийн нөлөөллийг багасгах болно” хэмээн Д.Медведев хэлсэн байна. Хориг арга хэмжээ Оросын импортоос хараат байдлыг багасгаж, байгалийн хийн экспортод анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа хэмээн тэрээр ярьжээ. Тэгэхээр Оросын эдийн засгийг хамгаалахын тулд газрын тосоос өөр салбарт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл (4)