УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. О.Баасанхүү гишүүн нь тус хуульд “Албан байгууллагууд тамхи татахад зориулсан агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан өрөөтэй байх мөн “Байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зайд тамхи татах” зэрэг өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм.
Гишүүдийн зарим нь байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зай гэдэг дээр зөрүүтэй саналтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал Ц.Нямдорж гишүүн 500 алхам гэдгийг Ц.Шаравжамцынхаар хэмжих үү, О.Баасанхүүгийхээр хэмжих үү? Яаж ойлгох вэ гэсэн асуултыг хууль санаачлагчаас асуув. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Г.Батхүү гишүүн бид хоёрын алхаа тэмээ, ямаа шиг ялгаатай. Ердийн алхам гэж яаж бодож гаргасан ирсэн тооцоолол вэ. Тэгэхээр энэ заалтаа хасаад хуучин Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилснаар нь 500 метрээр байлгавал ямар вэ” гэлээ.
Ер нь гишүүдийн ихэнхи нь алхам гэдэг заалтыг метрээр нь солъё гэсэн саналтай байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)