ОХУ-ын ТУ-95 хэмээх хоёр бөмбөгдөгч онгоц Скандиновын хойг дээгүүр нисчээ. Шотландын эрэг дээгүүр бөмбөгдөгч онгоц ойрхон ниссэн гэсэн мэдээллийн мөрөөр Их Британи улс “Typhoon” байлдааны онгоцоороо нэхсэн байна. Ингээд үл мэдэгдэх онгоц Шотландын хойд хэсгээр нисч явсаныг хараад, дараа нь Оросынх байсныг нь илрүүлсэн хэмээн Их Британийн нисэх хүчнээс Ройтерс агентлагт мэдэгджээ. Их Британийн онгоц нэхэж байгааг мэдмэгцээ буцаад нисчихсэн хэмээн батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлсэн байна. Их Британийн батлан хамгаалах яамны шинжээчид “Оросууд цэргийн хүч ихтэй гэдгээ дэлхийд сануулан, тагнуулын онгоцуудаа илгээж, бусад улс орны агаарын хяналтын системийг шалгаж үздэг” хэмээн тайлбарлаж байна. Европын агаарын хилийг зөрчсөн дээрх үйлдэл нь Украины хямралтай холбоотой өдөөн хатгалга байж ч мэдэх юм.
Сэтгэгдэл (2)