Америкчууд бүх төрлийн хоол, уух юманд хольж хэрэглэх боломжтой нунтаг архийг худалдаанд гаргажээ. Уг шинэ бүтээгдэхүүнийг санаачлагч Марк Филиппс хэдэн жилийн турш эрдэмтдийн багтай хамтарч туршилт явуулсаны дараа үйлдвэрлэх аргаа олсон байна. “Palcohol” гэж нэрлэж буй нунтаг архийг халаасанд багтахаар жижиг хэмжээтэй савлажээ. “Lipsmark” компанийн хувийн өмч болох уг бүтээгдэхүүнийг 10-20 доллараар худалдаалж байгаа гэнэ. Нэг ууттай нунтаг нь 2-4 шил коктэйл уусантай тэнцэх хэмжээнд үйлчлэх бөгөөд үнэрлэж мансуурч болохгүй гэдгийг хэрэглэгчдэд сануулж байгаа ажээ.