Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 1-3 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.