Гаалийн ажилчид авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогддог. Энэ ч утгаараа нийгэмд гаалийн ажилчдын талаарх янз бүрийн “сөрөг” яриа байдаг. Өөрөөр хэлбэл, гаалийн ажилчид тоо хэмжээ, үнэ дарж, танил талаа хууль бусаар нэвтрүүлж байна. Импортын бараа оруулж ирж буй ачааны машинаас татвар авалгүй, харин авлига авдаг гэх мэтийн хардлагууд явдаг.
Гэтэл энэ бүхнийг ГЕГ-ын дарга нар үгүйсгэж, бага зэргийн зөрчил гаргасан ажилчдадаа хариуцлага тооцож ажилладаг мэтээр олон нийтэд ойлгуулдаг. Тэгвэл ГЕГ-ын удирдлагууд өөрсдийн балгаа хэр нууж, далдалдагийн гэрчлэх баримтыг хэвлэл мэдээллээр дэлгэн харууллаа.
Тодруулбал, Сэлэнгийн зургаан байцаагчийн хууль бус үйлдлийг дэлгэсэн ч ГЕГ-ын дарга О.Ганбат, хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар “Энэ мэдээлэл ор үндэслэлгүй. Гүтгэлгийн чанартай байна. Манай байцаагч нар огт буруугүй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан” хэмээн хэвлэлийн хурал хийсэн. Гэтэл байцаагчдын хийсэн үйлдэл баримтаар хүртэл батлагдаад, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурьдах нь зүйтэй биз ээ.
Өөрөөр хэлбэл, Гаалийн байцаагчид Монгол Улсын төсөвт оруулах ёстой татварын мөнгийг өөрсдөө халаасалдаг гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч ГЕГ-ын удирдлагууд үүнийг эрс үгүйсгэж байсан юм.
Хэргийг сөхвөл, Сэлэнгийн гаалийн гурван байцаагч ОХУ-аас бараа ачсан ачаа¬ны дөрвөн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд гаалийн байцаагч В.Батжар¬гал "Дээрх ачаатай машинуу¬дыг ачаагүй хоосон" хэмээн гаалийн бүртгэлийн прог¬рамм¬даа худлаа бүртгэж оруулсан байдаг. Эхний байцаагч ачаатай машинуудыг ачаа¬гүй гэж бүртгүүлж чадсан тул пүүний байцаагч Б.Наран¬жаргал машиныг саадгүй цааш нэвтрүүлэх ажилдаа орсон аж. Уг нь ачаатай машиныг пүүлж ачааны жинг нь тогтоох ёстой. Гэвч пүүний байцаагч Б.Наранжаргал дээрх машинуудыг ачаатай гэдгийг нь мэдээгүй мэт хан¬даж, тухайн өдрийн хяналт шалгалтын байцаагч О.Жаргалан, П.Буянтогтох, Т.Саранжаргал нартай хуй¬вал¬даж, гаалийн татвараас зугтаалган хилээр гаргах зөвшөөрөл өгчээ. Энэ хууль бус ажиллагааг анзаарсан тухайн өдрийн ээлжийн ахлах байцаагч Ч.Өнөрбаяр машинуудыг хилээр нэвт¬рэхийн өмнө нь зогсоосноор байцаагч нарын хэрэг илэрсэн.
Тэгвэл энэ бүхнийг ГЕГ-ын удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байсан ч өдгөө Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллага тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 166.1, 272.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ бүхнээс үүдэж иргэд ГЕГ-ын удирдлагууд ажилчдынхаа хийсэн үйлдлийг хав дараад өнгөрдөг, бугшсан газар хэмээн шүүмжилж эхэллээ.Удирдлагууд нь ийн ажилчдынхаа хийсэн үйлдлийг хаацайлж, хав дарах гэсэн оролдлого нь магадгүй тэднийг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой байж мэдэх юм. Эсвэл ГЕГ-т мөн л хамаатан садны холбоо сүлбээ газар авсан уу гэх олны яриа ортой байж болох юм.
Юутай ч баримт, нотолгоотой зүйлийг мэдсээр байж мэдээгүй мэт аашилж, олон нийтийг төөрөлдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг гүтгэн доромжилсондоо ГЕГ-ын удирдлагууд хүлцэл өчих хэрэгтэй. Энэ мэтээрээ цаашид ажилчдаа өмгөөлж хамгаалсан, хууль бус үйлдлийг нь нууж хаасан байдалтай байсаар байхыг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс холбогдох түшээдүүд нь ч энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй биз ээ.

Сэтгэгдэл (35)