Дэлхийд алдартай “Bloomberg” агентлаг Монголыг хоёр ч удаа шорон улс гэж нэрлэлээ. Өмнө нь бид Монголчуудыг дэлхийн хамгийн том шорон хэмээн дүгнэсэн нийтлэлийг нь хүргэж байсан бол энэ удаа дараагийн цувралыг нь толилуулъя.
Хариуцлага хүлээлгэх гэж баривчлав
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан энэ асуудалд тодорхой тайлбар өгөөгүй билээ. Чингис хааны тухай ном бичсэн Жак Уэтэрфорд нийгэм, соёлын ужгирсан асуудлуудаас энэ баривчилгаа урган гарч байна гэж хэлжээ. Монголчууд ажил олгогч эздийн хувиар хийсэн үйлдлийнхээ төлөө тэдгээр цагаачдыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. “Хэдэн зуун жилийн турш гадаадын захирагчид өөрсдийн хөвгүүд, ах дүү нараа тал нутгийн удирдагчдын шүүх тогтолцооны барьцааны хүмүүс болгон илгээсээр байгаа. Тэдгээр барьцааны хүмүүс ямар нэгэн хэргийн төлөө буруутгагдаж, шийтгэгддэг. Монголд ажиллаж байгаа гадаадууд үргэлж юу хийснээ мэдэхгүй байж сэжиглэгдэж байдаг” хэмээн Уэтэрфорд хэлжээ.
Цонхгүй шоронгийн өрөө
Монголын авлигын эсрэг бодлогыг зарим хүн удаан хугацаанд цонхгүй шоронгийн өрөө, түгжээтэй сандал дээр байлгаж байгаа хэрэг хэмээн тодорхойлдог. Холбогдсон хэрэг байхгүй атал энэ бүхэн хэдэн сараар давтагддаг. Банкер Крис Брэдли Монголд арван жил ажилласан сайхан дурсамжаа өнгөрсөн оны сүүлээр зургаан долоо хоног шалгагдсанаас болоод төгсгөл болгож орхисон юм. Брэдлийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас өрөө авахаар Монголд ирэхэд Монголын зээлдэгч авилгалын хэрэгт шалгагдаж байгаа тул буцааж явуулахгүй гэжээ.
Skype амьдрал
Брэдли, Кажуком нар өнгөрсөн арванхоёрдугаар сард нутаг буцжээ. Кажукомыг Монголд шалгагдаж байх хугацаанд хадам эцэг, эхийнх нь оршуулах ёслолд оролцохыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ Skype-р харилцаж байв. Кажугомын экс хамтрагч Дэвидийн гэр бүл өнгөрсөн оны Филиппиний цунамигаар орон гэрээ алдаж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон ч 2007-2011 оны хооронд ажиллаж байсан газар нь авилгалын хэрэгт холбогдсоноос болоод Монголд хавчуулагдаж байлаа.
Улаанбаатар шорон
Кажуком болон Дэвид нарын өмнөх дарга нь Миннесота мужийн уугуул "South Gobi" компанийн захирлаар зургаан сар ажиллаж байсан Жастин Капла юм. Түүнийг 50 сая долларын татвараас зугтаасан хэргээр сүүлийн хоёр жил Монголоос гаргахыг хориглосон. Жастин Америкийн Конгрессын гурван гишүүнээс тусламж гуйгаад байна.
Бөөнөөр нь шалгав
"South Gobi" компанийн өмгөөлөгч Армстронгийг мөн шалгаж байгаад арванхоёрдугаар сарын сүүлээр нутаг буцаажээ. Брэдли, Армстронг нар Монголд эргэж ирэхгүйгээр шийдэж, Мьянмар, Колумб, Африкт бизнес хийх сонирхолтой байна.
Монголын зочид буудалд тавтай морил. Монгол сайхан газар хэдий ч та буцаж харих боломжгүй болж мэднэ. Монголын эрх баригчид эх нутагт нь буцахыг хориглосны улмаас уул уурхайн мэргэжилтэн, нягтлан бодогч, банкер, буяны байгууллагын ажилтнууд зэрэг 50 орчим хүний амьдрал Бүргэдийн дуун дээр гардаг шиг болжээ. Энэхүү аяллын хоригийн хүрээнд олон албан тушаалтныг шалгаж, хэдэн сар жилээр татан оролцуулж байна. “Миний Монголд хийх ажил дууссан ч хэзээ эндээс явах боломжтойгоо мэдэхгүй байна” хэмээн “SouthGobi Resources” компанийн нягтлан бодогч, Филиппиний иргэн Хиларион Кажуком хэдэн сарын өмнө ярьж байв. Канадын энэхүү компанийг Монголын Засгийн газар татвараас зугтаасан хэрэгт буруутгаж байна. Кажубол болон түүний хамтран ажиллагч Кристобал Дэвидийг 2012 оноос хойш Монголоос гаргаагүй юм. Тэднийг гэмт хэрэгт холбогдсоныг нь тогтоогоогүй байхад ингэж саатуулсан шалтгаанаа өнөөг хүртэл тайлбарлаж чадаагүй байна.

Сэтгэгдэл (4)