Засгийн газрыг өөрчлөх гэсэн МАН-ын байр суурь амжилттай хэрэгжвэл олон зүйлд өөрчлөлт орохоор боллоо. Хэрэв “давхар дээл”-ээ тайлвал Ерөнхий сайдаас гадна ерөнхий чиг үүргийн Хууль зүй, Байгаль орчин ногоон хөгжлийн, Сангийн, Гадаад харилцаа гэсэн яамдуудын сайдыг УИХ, Засгийн газрын гишүүн хавсран хийнэ. Бусад сайдууд УИХ-ын гаднаас томилогдоно.
Тиймээс одоогийн УИХ-ын гаднаас сайд хийчих хүн байхгүй талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй хүмүүс байр сууриа илэрхийлж байсан удаатай. Тэгвэл өчигдөрөөс эхлээд өөр нэгэн хувилбар эрчимтэйгээр яригдаад эхэлжээ. Тэр нь УИХ, Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаа зарим эрхэмүүд гишүүнээсээ татгалзаж сайдын суудалдаа үлдэх сонирхолтой талаарх яриа юм.
Гэхдээ ийм бодолтой хүмүүс тойргоос сонгогдоогүй бөгөөд намын листийн жагсаалтаар орсон байх учиртай. Хэрэв тойргоос сонгогдсон бол дахин сонгууль гээд бөөн асуудал босно. Харин листээр орсон гишүүд сайдын суудалдаа үлдвэл түүний ард бичигдсэн хүмүүс нь хуулийн дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх бололцоо нээгдэнэ.
Одоогийн байдлаар АН-ын листийн 4-рт бичигдсэн Ч.Сайханбилэг, 8-рт бичигдсэн Ц.Баярсайхан хоёр гишүүнээс гадна сайд болсон. Нэг нь Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга. Нөгөө нь Барилга, хот байгуулалтын сайд. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хоёр эрхэм “давхар дээл”-ийг тайлж сайд нарыг гаднаас томилох шийд гарвал УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтэй байгаа гэнэ. Ийм яриа шаргал ордноор ид түгж байна.
Хэрэв үйл явдал ийм маягаар өрнөж, сайдын суудлаа илүүд үзвэл АН-ын өөр хүмүүс УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл АН-ын листэнд байгаа хүмүүс автоматаар тангараг өргөнө. Тангараг өргөж УИХ-ын гишүүн болох боломж Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хоёрт нээгдэнэ. Энэ хоёр эрхэм АН-ын жагсаалтын 11-12 дугаарт эрэмблэгдэж байгаа юм. Ийм яриа АН-ын тодорхой хэсэг бүлгийн хооронд болжээ.
Үүнтэй зэрэгцээд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон М.Сономпил бас гишүүний суудлаасаа татгалзана гэсэн таамаг гарчээ. Тэрээр “Шударга ёс” эвслийн жагсаалтын тавдугаарт бичигдэж сонгогдсон. Хэрэв тэрээр сайдын суудлаа илүүд үзвэл Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуягт шанс гарна. Энэ мэт Засгийн газрын хувь заяаны асуудал шийдэгдээгүй байхад ирээдүйн дүр зургийнх нь талаарх таамаглалууд улам л хүрээгээ тэлэх боллоо.

Сэтгэгдэл (37)