Өчигдөр орой хууль зүйн байнгын хороо гэнэт хуралдаж хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хамгийн хачирхалтай тус байнгын хороонд олонхийг бүрдүүлдэг АН-ын гишүүд хууль зүйн сайд Х.Тэмүүжинг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ийнхүү Засгийн газрын нэг сайдыг сугалах болсон нь цаашлаад эрх баригчдын дунд багагүй дажин, маргааныг дагуулахаар болоод байна.
Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд АН-аас Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа, Л.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт нарын 9 гишүүн, МАН-аас Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нарын 5 гишүүн, “Шударга ёс эвсэл”-ээс О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нарын 5 гишүүн тус тус харьяалагддаг байна. Үндсэндээ тус байнгын хорооны олонхи нь эрх баригч АН-ынхан байдаг. Гэтэл өчигдөрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүнээс ердөө 3 нь буюу Р.Гончигдорж, С.Баярцогт болон Х.Тэмүүжин нар огцруулах саналыг дэмжээгүй байна. Харин Ш.Түвдэндорж, З.Энхболд, Д.Ганбат, Р.Бурмаа, Лу.Болд, Ж.Батзандан нар хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж санал өгчээ. Ийнхүү АН-ын гишүүд дотроосоо хууль зүйн сайдаа огцруулахаар санал нэгдснээр түүний хувь заяа үндсэндээ тодорхой боллоо.
Түүнийг огцруулах дүгнэлт гарсан тухай мэдээлэл тэр дороо цахим ертөнцөөр газар авч хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Зарим хүмүүс Засгийн газрын нэг сайдыг ийм амархан огцруулах болсон нь дөнгөж эхлэл төдий зүйл МоАХ, Шонхор фракцынхан Засгийн газрын хойдохыг унших тохироонд хүрснээ ийнхүү илэрхийллээ гэж байгаа бол өөр нэг хэсэг нь Ерөнхий сайд улс төрчийнхөө хувьд ямар ч чадамжгүй танхимынхаа бодлогыг зангидаж чадахгүй, нэгдмэл байдлаа хамгаалж чадахгүй болсны тод илрэл гэж үзэж байна.
Х.Тэмүүжин хууль зүйн сайдаар томилогдсоноос хойш тус салбарт багагүй шинэчлэлийг эхлүүлээд байсан. Хэдийгээр түүний эхлүүлсэн шинэчлэлд алдаж оносон, эргэж харах, засч залруулах асуудлууд цөөнгүй бий ч хуулийн байгууллагыг шинэчлэх ёстой гэдэг дээр ард иргэд санал нэгтэй байдаг. Гэвч хууль зүйн салбарын шинэчлэл сайдтайгаа хамт ийнхүү зогсох болсонд эгдүүцэх хүмүүс олон байна. Түүнийг огцрууллаа гэхэд оронд нь хэнийг томилох вэ? Гэсэн маргаан эд газар авч байна. Ямартай ч АН-ынхан хууль зүйн сайдаа огцруулахаар боллоо.
Харин Х.Тэмүүжин хууль зүйн байнгын хорооны хурал дууссаны дараа өөрийн твиттер хуудсаараа “Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа гэж жиргэсэн юм. Түүнийг огцруулах санал дэмжигдсэний дараа хэлсэн хамгийн анхны жиргээ нь энэ байсан бол хамгийн анхны үйлдэл нь өөрийн статус дээрх “хууль зүйн сайд” гэсэн тодорхойлолтоо авч хаясан явдал байв. Мөн тэрээр З.Энхболд, Х.Баттулга нарт хандаж “Сумаа харавчихаад нумаа нуудаг хүмүүс... Нэг сумыг таван нумаар харавдаг л юм байна”гэж жиргэсэн нь олны анхаарлыг татлаа. Түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж эхэлнэ. Харин хууль зүйн сайд энэ асуудлаар ямар тайлбар, байр суурь илэрхийлэх нь олон хүний анхаарлыг татаад байна.

Сэтгэгдэл (69)