ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын газар нутаг болон иргэдэд халдвал хангалттай хариу барина гэдгээ мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлийг Украинчууд өөрсдөд рүү нь халдахад бэлэн хэмээн хүлээж авсан гэнэ. Украины хил дээр Оросууд 30-40 мянган цэрэг байрлуулсан гэдэг мэдээллийг Лавров “Манай цэрэг өөрсдийн газар нутаг дээр байгаа” хэмээн үгүйсгэж байна. Тэрээр Америкчууд Украин төдийгүй, бусад улс оронд үүсээд буй хямралын бурууг Оросод тохохыг оролдож байгаа хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Энэ хооронд Украинчууд зүүн мужид өрнөж буй бослогыг дарах терроризмын эсрэг ажиллагааг зохион явуулсаар байгаа билээ. Энэхүү ажиллагааг ерөнхийлөгч Владимир Путин Украинчууд өөрийн иргэд рүүгээ халдсан хэрэг хэмээн тодорхойлсон юм.
Сэтгэгдэл (2)