НОБГ-аас иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх үүднээс өнгөрсөн хоногт авсан дуудлага мэдээллээ олон нийтэд мэдээлдэг. Тэгвэл өчигдөр гал түймрийн дуудлага харьцангуй бага иржээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хашаанд хураалттай мод шатаж байсныг унтраажээ. Мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингйин дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байжээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 22 дугаар гудамжинд мод шатаж байна гэсэн дуудлагыг 18:39 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хураалттай 2м3 мод шатаж байсныг унтраасан.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)