“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар чуулган” 2014 оны 06 дугаар сарын 21-ээс 26-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулган нь 2005 оноос хойш 2 жил тутам зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганы гол онцлог нь хүүхдийн чуулганыг зэрэг хийхэд оршиж байгаа юм.
Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Азийн улс орон бүр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганаа зохион байгуулаад, чуулганаас сонгогдсон нэг төлөөлөгчөө “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар чуулган”-д оролцуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Инээж буй хүүхэд” Үндэсний чуулганыг энэ жил “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдвийн дор Онцгой байдлын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын сурагчдын холбоо хамтран 3 хоногийн хугацаатай амжилттай зохион байгууллаа.
Чуулганд 17 аймаг, нийслэлийн 7 дүүрэг тус бүрээс 3 хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудын төлөөлөл нийт 120 хүүхэд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, дадлагад идэвхитэй оролцож, цаашид олж авсан мэдлэг, чадвараа үе тэнгийн найз нөхөддөө зааж сургах юм.
Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар чуулган“-д Монголын хүүхэд, залуучуудыг төлөөлөн оролцохоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 10 жилийн 11д ангийн сурагч Э.Пүрэвсүрэн сонгогдлоо.

24tsag.mn