УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнө хуралдаан завсарлалаа. Засгийн газрын зүгээс эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолыг төсөл өргөн барьсныг гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр уг асуудлыг эдийн засгийн байнгын хороо дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр болж гишүүд цайндаа орлоо. Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын хоёрдугаарт байсан Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд "Үдээс хойш хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол гишүүнээс сангийн сайдад тавьсан асуулгыг хариуг сонсоно, цаг гарвал үргэлжүүлж асуудал хэлэлцэнэ" гэж хэлснээр чуулганыг завсарлууллаа. Гишүүдийн асуулгын хариуг сонсох асуудал нь өнөөдрийн хуваарьт хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт байсан юм. гэвч УИХ-ын дарга энэ асуудлыг түрүүлж хэлэлцэнэ гэж мэдэгдснээр хоёрдахь асуудлыг хэзээ хэлэлцэх эсэх нь тодорхойгүй боллоо.
Сэтгэгдэл (4)