Ерөнхийлөгч дахин Х.Тэмүүжингийн асуудлаар жиргэлээ. Тэрбээр "Шинэчлэл хийж байхад алдаа гардаг. Засах боломжтой алдаагаа засаж чадвал илүү цааш явна. Мэдсээр байж засахгүй бол ноцтой. Шинэчлэл хохирно" хэмээн бичжээ. Энэ нь Х.Тэмүүжин сайдыг хамгаалсан үйлдэл хэмээн харах хүмүүс байна. Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-аар амжвал хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Хэлэлцсэн ч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)