Хойд Солонгосын удирдагчдыг даган явж буй дүрэмт хувцастай хүмүүс бүгд нэгэн зэрэг тэмдэглэл хөтлөдөг. Эдгээр хүмүүс сэтгүүлчид ч биш цэрэг ч биш. Харин нам, засгийн албан ташуултнууд гэнэ. Энэ нь их удирдагч намын гишүүддээ хандан нөхөрсөг зөвлөгөө өгч байгаа хэлбэр бөгөөд 1950-аад оноос уламжлагдаж иржээ. Тиймээс удирдагчийнхаа амнаас гарсан болгоныг нэг бүрчлэн бичиж авах ёстой. Гэхдээ энэхүү зөвлөгөө нь амьдрал дээр хүн бүрийн мэддэг хэтэрхий энгийн зүйл байдаг ажээ. Жишээлбэл, “Ачаа өргөгч машины даацыг 800 кг-аас 2 тонн болговол 50 машинаар хийх ажлыг 20-иор амжуулж болно” гэсэн зөвлөгөө өгч байсан гэнэ. Цаасан тэмдэглэл хөтлөлт нь Хойд Солонгост хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд телевизийн мэдээгээр иймэрхүү дур зураг байнга харагддаг. Ким Чен Ун өөрийгөө үнэтэй зөвлөгөө өгч байна хэмээн цэцэрхэж, үг үсэггүй бичиж авахыг захиргааддаг ч хэнд ч хэрэггүй тэнэг зүйл байдаг хэмээн Шеффилдийн их сургуулийн Солонгос судлалын профессор Жэймс Грэсон ярив.
Сэтгэгдэл (8)