Ямар ч шинэ зүйл асуудал, бэрхшээл, сөргөлдөөнтэй тулгарч байж цаашид оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдэг нь шийдэгддэг. Тэгвэл хүн гэдэг аливаа зүйлийн дутагдлыг харж чаддаг шигээ, давуу талыг ч онцолж байх хэрэгтэй юм шиг. Ганцхан жишээ дурдахад л “бидний чанаргүй, муу, төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа” хэмээж байсан замын цагдаагийн торгууль унших төхөөрөмж өдгөө төсвийн орлогыг 3 дахин нэмэгдүүлж байгаа сурагтай. Чухам энэхүү төхөөрөмжөөр замын цагдаагийн ажлыг хөнгөвчилж, иргэдэд хүндрэл бэрхшээл гарахаас сэргийлж чадна гэж байсан бол өдгөө бүр төсвийн орлогыг нэмэгдүүлж байгаа гэх “цагаан” мэдээ сонсогдоно.
Тэгвэл дутагдал, давуу талыг ялгаж салгаж мэддэг хүмүүс аль хэдийнэ төрийн бүх үйлчилгээг цахимжуулая хэмээн уриалаад явж байгаа сурагтай. Тодруулбал, иргэд хээл хахууль, хүнд сурталаараа алдартай, мэргэжлийн хяналт, гааль, татвар, эрүүл мэндийн гэх зэрэг төрийн бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй гэх боллоо.
Мэдээж төхөөрөмж ашиглаж эхэлснээс хойш төсвийн орлого өссөн нь хоёр талтай нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, торгуулийн мөнгийг бэлнээр авдаг байсан замын цагдаа нар багагүй мөнгө халаасалчихдаг байсан нь төхөөрөмийн ачаар илэрч байна уу?. Эсвэл зөрчил гаргаж байгаа жолооч нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь ийн төсвийн орлогыг нэмэгдүүлж эхэлсэн үү? гэх асуудлуудыг дэвшүүлнэ.
Учир нь манай улсын иргэд замын цагдаа нарын талаар их л таагүй төсөөлөлтэй болоод удаж байгаа билээ. Үүнийг илтгэх, “Цөөн жилийн дотор багагүй мөнгө хураачих ажил бол замын цагдаа. Замын цагдаа шидэт тохиураа бариад зогсож байна. Өнөөдөр энэ цагдаа хоолныхоо мөнгийг олох гэж ширүүхэн дайрч байна аа” гээд л янз бүрийн л яриа байдаг шүү дээ. Тэгвэл төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнээс хойш хүмүүсийн бодол санаа, үзэл баримтлал бага багаар өөрчлөгдөөд эхэлж байгааг хэлэх нь зүйтэй байх.
Учир нь торгуулийн төхөөрөмжийг ашиглаж эхэлснээс хойш замын цагдааг мөнгө идэхийн төлөө зогсож байна гэж харахаасаа илүү үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчаар нь онцлох болжээ.
Юутай ч төрийн бүх үйлчилгээг цахимжуулвал авлига, хээл хахууль ч буурч, иргэдэд учрах хүндрэл бэрхшээл ч багасах нь гэдгийг төсөв нэмэгдүүлсэн гэх замын цагдаагийн төхөөрөмжөөс санаа авч болох нь.
Тэгвэл дутагдал, давуу талыг ялгаж салгаж мэддэг хүмүүс аль хэдийнэ төрийн бүх үйлчилгээг цахимжуулая хэмээн уриалаад явж байгаа сурагтай. Тодруулбал, иргэд хээл хахууль, хүнд сурталаараа алдартай, мэргэжлийн хяналт, гааль, татвар, эрүүл мэндийн гэх зэрэг төрийн бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй гэх боллоо.
Мэдээж төхөөрөмж ашиглаж эхэлснээс хойш төсвийн орлого өссөн нь хоёр талтай нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, торгуулийн мөнгийг бэлнээр авдаг байсан замын цагдаа нар багагүй мөнгө халаасалчихдаг байсан нь төхөөрөмийн ачаар илэрч байна уу?. Эсвэл зөрчил гаргаж байгаа жолооч нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь ийн төсвийн орлогыг нэмэгдүүлж эхэлсэн үү? гэх асуудлуудыг дэвшүүлнэ.
Гэхдээ зөрчил гаргаж байгаа жолооч нарын төө өссөн гэхээс илүү замын цагдаа нарыг хэр их авлига авч, халаасаа түнтийлгэдэг байсан нь илэрч байна гэх хүн олон байх нь дамжиггүй.
Юутай ч төрийн бүх үйлчилгээг цахимжуулвал авлига, хээл хахууль ч буурч, иргэдэд учрах хүндрэл бэрхшээл ч багасах нь гэдгийг төсөв нэмэгдүүлсэн гэх замын цагдаагийн төхөөрөмжөөс санаа авч болох нь.
Д.Дуулим
Сэтгэгдэл (36)