"ТВ коктейл" хамтлагийн жүжигчин
Н.Цэнд-Аюуш гялалзаж явна. Урлагийнхан дундаа зүс царай, нуруу
туруугаараа онцгойрдог түүнийг монголчуудын сонирхлыг хэзээ
үргэлж
татдаг бүсгүй гэж болно. Ингээд Н.Цэнд-Аюуш гэж хэн бэ?
Фото зургаар намтрыг
нь өгүүлдэг “Facelook” булангаараа түүнийг тодорхойлох гэж хамтдаа
оролдъё.
"ТВ коктейл" хамтлагийн жүжигчин
Н.Цэнд-Аюуш гялалзаж явна. Урлагийнхан дундаа зүс царай, нуруу
туруугаараа гайхагддаг түүнийг монголчуудын сонирхлыг хэзээ
үргэлж
татаж явдаг бүсгүй гэж болно. Ингээд Н.Цэнд-Аюуш гэж хэн бэ?
Фото зургаар намтрыг
нь өгүүлдэг “Facelook” булангаараа түүнийг тодорхойлох гэж хамтдаа
оролдъё.
Охидын найрал дуу. Ангийнхнаасаа арай өндөр нь.
Амьдралынхаа гарааг хамт эхэлсэн жүжигчний ангийн оюутнууд.
Долоон
настай Н.Цэнд-Аюуш: Ганган бүрх малгай хазгайдуулж тавьсан энэ охин бол
Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. Тэрбээр 1980 оны 7 сарын 8-нд
төржээ.
Сурагч
Н.Цэнд-Аюуш: Батсүмбэрт арван жилээ төгссөн тэрбээр бусад
охид шиг л цагаан туузаар гангардаг байж. Гэхдээ хаа нэг багш нараасаа нууж
үсээ задгай тавьдаг байсан нь фото зурганд үлдсэн нь энэ.
Урлагийн номерын гол дүр.
Өөрийнх нь хэлснээр сурлагандаа тийм ч сайн байгаагүй Б.Цэнд-Аюуш
урлагийн үзлэг, нийгмийн ажилд харин ч нэг идэвхтэй оролцдог охин
байжээ. Концерт, жүжигт бол үргэлж л гол дүрд тоглоостой.
Охидын найрал дуу. Ангийнхнаасаа арай өндөр нь.
Дурсамж. Сургуулиа төгсөх жил "Усан нүдэн гүнж" жүжгийн эрх охины дүрд
тоглов. Түүний жүжиглэхийг харсан сумын улаан булангийн дарга ах
"Ирээдүйд мундаг жүжигчин болохоор байна. Нэртэй жүжигчин болоод ахдаа
машин авч өгөөрэй гэж байсан" гэдэг. Түүний хэлсэн үг нэгэн цагт биелнэ гэж хэн санах билээ.
Ах, эгчийн хуучин хувцас дүүд бол гангараа. Эгчийн буянаар "дэгжин" охин гэдэг нэрнээсээ огт салж үзээгүй юм гэдэг. За тэгээд чанамал жийнс, томдсон куртик бол тухайн үеийн гол гангараа байж дээ.
Амьдралынхаа гарааг хамт эхэлсэн жүжигчний ангийн оюутнууд.
Хуульч. Ангийнхнаасаа
ялгарах зүйл нь Н.Цэнд-Аюуш багаасаа жүжигчин болно гэж
мөрөөддөггүй байж. Харин хуульч болохоор бэлтгэж байжээ. Ингээд эгчийн тавьсан саналын дагуу КУДС-д шалгалт өгөөд тэнцэх нь тэр.
ТВ коктейл. Энэ нэр бидэнд танигдаад есөн жил өнгөрчээ. Зурган дээрх залуус хамгийн анх “Hoт чинжүү” гэх телевизийн инээдмийн нэвтрүүлэг хийж байлаа. Тухай үед Монголд ийм төрлийн нэвтрүүлэг гардаггүй байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Үзэгчдэд таалагдсан түүнийг найруулагчид ч овоо хараандаа авч олон кино, жүжгийн гол дүрд тоглууллаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд "Намрын синдром", "Би эр хүнд хайртай", "Хоёр ертөнцийн буудал" "Хязгааргүй", "Мөнгөний гахай" зэрэг кино, жүжгийн гол дүрд тогложээ.
"Хоёр ертөнцийн буудал" жүжгийн гол дүрээрээ театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас шилдэг гол дүрийн шагналыг авав.
Найз Цоомоогийн хуримаар. Харин өөрөө хэзээ хуримаа хийх нь одоо ч тодорхойгүй...
"Ээжтэйгээ би дэндүү адилхаан".
Хүмүүс түүнийг сайхан бүсгүй гэдэг. Харин та...
СТА болов. Өнгөрсөн сард "Хязгааргүй" киноны нээлтийн үеэр тэрбээр СТА цол тэмдгээр шагнуулав.
Найз Цоомоогийн хуримаар. Харин өөрөө хэзээ хуримаа хийх нь одоо ч тодорхойгүй...
"Ээжтэйгээ би дэндүү адилхаан".
Хүмүүс түүнийг сайхан бүсгүй гэдэг. Харин та...
СТА болов. Өнгөрсөн сард "Хязгааргүй" киноны нээлтийн үеэр тэрбээр СТА цол тэмдгээр шагнуулав.
Хэлсэн үг. Харагдах байдлаасаа учиргүй хөөрхөн биш ч гэсэн цаанаа л нүдэнд
дулаахан, зөөлөн, яриад суухад ухаалаг, өөрийн гэсэн бодолтой, үзэл
бодолдоо үнэнч, тийм л эмэгтэйчүүдийг сайхан бүсгүй гэж хэлнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (105)