Та өглөө юу иддэг вэ?
Би энэ асуултыг бүх хүнээс асуумаар санагдах юм. Учир нь орчин үеийн завгүй амьдралын хэв маяг бидний өглөөний цайг мартуулаад байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Нөгөөтэйгүүр завгүй нэг нь гэрээсээ хоосон гарч байхад завтай нэг нь хоносон хоолоо халааж идэх.
Энэ жил анх удаа их дээд сургуулиудын оюутнуудын хооллолтын байдалд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан нийт 180 оюутнуудын 54% өглөөний цай ууж амждаггүй, 80% нь зөв зохистой хооллолтын талаар мэдлэг хомс гэсэн байна.
Уг нь амжилт бүтээл шинэ өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг гэдэг. Өөрөөр хэлбэл тэр өдрийн эрч хүч өглөө юу идэж уусантай холбоотой гэсэн үг.
Хүн 100 тэрбум эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолдог бөгөөд тэдгээр эсүүд нь өмнөх өдөр хүний идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлээ аваад хэрэглэчихсэн байдаг. Эс амьд бас ухаантай. Тэд өөрт хэрэгтэй гэснээ хэрэгцээтэй тоо хэмжээгээр нь авч хэрэглэдэг байна. Тэд биднээс ажлынхаа хөлс болгож 114 төрлийн шим тэжээл нэхэж байдаг. Энэ үйл явц өглөө бүр явагдана.
Шим тэжээл нэхэж байгаа үед нь өгч чадахгүй бол эс өвчилдөг. Тодруулбал эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг аж. Мутаци явагдсанаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж бий болдог. Хүн ингэж л өвддөг. Харин өглөө бүхэн эд эсдээ хэрэгцээтэй шим тэжээлийг нь өгч заншвал бие организм сэргэлэн цовоо эрч хүчээр дүүрэн эрүүл чийрэг болж эхэлдэг байна.
Өглөөний цайтай холбоотой сонирхолтой судалгаануудаас
1. ДЭМБ-ын судалгаагаар “Өглөөны унд хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг” гэдгийг баталсан байна.
2. Эрдэмтэдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.
3. Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. АНУ-ын нийтийн эрүүл ахуйн сургуулийн судлаачид өсвөр насныхан өглөөний цайгаа тогмол ууж занших нь тэдний бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлөн жинг нь хэвийн хэмжээнд барьж байхад тусалдагийг тогтоожээ.
4. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбодь ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг.
Өглөөний цайгаа марталгүй уугаарай !
24tsag.mn
Сэтгэгдэл (3)