Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа 92 хоногоор хэмжигдэж эхэллээ. Учир нь 100 хоногт багтаж эдийн засгаа эрчимжүүлэн сайжруулна гэж амлаад 8 хоногийг ардаа хийв. Хэрэв "Заасан хугацаанд үр дүн гарахгүй бол энэ Засгийн газар бүтцийн хувьд буруу явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой" хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр олон нийтэд мэдээлэв. Өөрөөр хэлбэл 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж АН-ын бүлгийн дарга нь ил тодоор сануулан ташуур өглөө гэсэн үг.
Үүнтэй зэрэгцээд Шинэчлэлийн Засгийн газрынхан үймж эхэлжээ. 100 хоногт эдийн засгаа сайжруулж чадах уу? гэдэг эргэлзээтэй асуултанд сайд нар нь ч өөрсдөө итгэлтэйгээр "чадна" гэж хариулж чадахгүй байна. Тэгээд ч 100 хоногт эдийн засгийг сайжруулчих сайд Засгийн газарт байхгүй гэдэг дээр өөрсдөө санал нэгдсэн гэсэн яриа тархаж эхэлжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан хоёрыгоо эдийн засгийн эргэлтийн шинжтэй реформ хийх чадваргүй гэж хоорондоо ярилцжээ. Үр дүнд нь Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах хүнийг олох ёстой хэмээн нилээд хэд хоног толгойгоо гашилгасны эцэст Мобикомын толгой компани болох Ньюком группын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг олж иржээ.
Хачирхалтай нь бүхэл бүтэн гурван нам нэгдэж Засгийн газар байгуулчихаад эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлчих хүн дотроосоо олохгүй байна гэдэг маш ичигвэртэй хэрэг. Салбар хариуцсан Н.Батбаяр, Ч.Улаан хоёртоо итгэхгүй 100 хоногийн бодлогоо нэгэн бизнесменээр удирдуулах нь Засгийн нэр хүндэд ч муу гэж хэсэг бүлгээрээ ярилцсан сураг гарлаа. Гэвч 100 хоногийн дараа ард түмэн хариуцлага ярих учраас "Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл" байгуулаад даргаар нь Б.Бямбасайхныг тавих мэргэн санаа олжээ. Ингээд Б.Бямбасайхан хэмээх бизнесмен залуу шинэчлэлийн Засгийн газрын 2 жилд тарьсан балагийг 100 хоногт багтаан цэвэрлэх их ажилд оржээ. Саарал ордноор тарсан яриагаар бол "хэрэв Б.Бямбасайхан 100 хоногт багтаан эдийн засгийг сэргээгээд ирэх юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд болгоно гэж Засгийн тэргүүн амласан" гэсэн мэдээлэл өчигдөржин учир мэдэх хүмүүсийн ам дамжин түгжээ. Үнэхээр ч Шинэчлэлийн Засгийн газрынхан Эдийн засгийн хөгжлийн сайддаа итгэхгүй байгаа юм.
Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан UBS телевизэд ярилцлага өгөхдөө Н.Батбаяр сайдыг ажилаа хийж чадахгүй байгааг онцлоод "Ерөнхий сайдын хамгийн том алдаа бол эдийн засгийн бодлогоо гартаа авч чадахгүй байгаа явдал. Тиймээс би Ерөнхий сайдыг эдийн засгийн бодлогоо гартаа авч удирд" гэсэн утгатай зөвлөлгөө өгсөнөө ярьсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөлгөөний дагуу Засгийн газрын тэргүүн эдийн засгийн бодлогоо Н.Батбаяраас булааж авах аргаа сэмхэн хэрэгжүүлж эхэллээ хэмээн ажиглагчид үзэж байна. Тэгээд Н.Батбаяраас эдийн засгийн бодлогоо бага багаар Б.Бямбасайхан руу шилжүүлж байгаа үйлдэл гэж улс төрийн хүрээнийхэн ярилцах боллоо.
Харин 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэдэг үлгэр гэж олон эдийн засагчид дүгнэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль. Байгаа жаахан мөнгөө шороотой хутгаад өндөр өндөр байшин барьж байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлнэ. Эдийн засгийн дотоод тэнцвэр алдагдсан” гэж тайлбарлав.
100 хоногт багтаан Монголын эдийн засгийг хөл дээр нь босгож чадвал Эдийн засгийн хөгжлийн сайдын том суудалд суух болзол хүлээсэн Б.Бямбасайхан нь АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийг төгссөн. Америк, Азид 10 гаруй жил амьдарч байгаад 2010 онд эх орондоо ирж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд болон МАН-ынхантай хамтран ажиллаж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэр ч бүү хэл МАН-д элсэхээр "Хас"-ын хэмээх тухайн үеийн Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай гар сэтгэл нийлэн таваргаж явжээ. Б.Бямбасайхан нь Ньюкомын гүйцэтгэх захирлаар 2012 оноос эхлэн ажиллаж байгаад ажлаа өгсөн сураг гарав. Мөн Монголын анхны салхин паркийг байгуулж буй Клин Энериж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байж. Одоо Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай гэнэ.
Намтарыг нь сөхөж үзвэл 2004-2010 оны хооронд Азийн хөгжлийн банкны эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа Казакстан, Кргизстан, Пакистан, Тажикстан, Узбекистаны хөрөнгө орууллатын томоохон төслүүдийг удирдаж байсан аж. Бас Б.Бямбасайхныг Дэлхийн банк, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк болон Япон, Франц, АНУ-ын санхүүгийн агентлагуудаас хөрөнгө босгоход мэргэшсэн санхүүч гэж тодотгодог гэнэ. Тийм учраас л шинэчлэлийн Засгийн газар гаднаас мөнгө босгох боломжтой эдийн засагчаас гадна, эдийн засгийг эрчимжүүлж чадах хүн гэж онцлон сонгож авсан бололтой. Ийм намтар түүхтэй залуухан бизнесмен Монголын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээх их ачааг үүрэн хөдөллөө. 92 хоногийн дараа тэр эдийн засгийг сэргээж чадвал хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засгийн сайд болно. Харин чадахгүй бол улс төрийн карьертаа цэг тавьж энэ салбарын хаалгыг мөнхөд хаах биз дээ.

Эдийн засгийн хөгжлийн сайдад бэлтгэгдэж байгаа Б.Бямбасайхан гэж хэн бэ?

Сэтгэгдэл (25)