Шархадны уулан дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэгвэл уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэн этгээдүүдийг баривчлан саатуулсан байгаа. Мөн самналтын ажиллагааг үргэлжүүлэн хийж хэрэгт нөлөө үзүүлэхүйц нотлох баримтуудыг эрэлхийлсээр байна. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа энэ үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нас барсан хоёр охины нэгнийх нь толгойг айлын жорлон, хашаа зэргээс оллоо гэх ташаа мэдээлэл гараад байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Улмаар талийгаач охины толгойг олоогүй байсан ч өнөө өглөө хэрэг гарсан газрын ойр орчмоос олжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (24)