“Фэйслүүк” булан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёогийн фото түүхээр үргэлжилж байна. Саяханыг хүртэл урлагт супер сенсааци тарж чадсан энэ эр ер нь хэн бэ? Ингээд түүний намтарыг хамтдаа фото түүхээр нь тодорхойлох гэж оролдьё.
Нэгдүгээр ангийн Дооёо: Жүжигчин Дооёогийн унасан газар нь Улаанбаатар хот. Угаасан ус нь Туул гол. Энэ жил 39 настай тэрбээр 19 дүгээр хорооллын 32 дугаар байрны атамануудын нэг байж. Хуучнаар ажилчны район гэж нэрлэгддэг тус хороололд түүний хүүхэд нас өнгөрсөн гэж хэлж болно. Харин энэ зургийг сургуульд орсон жил буюу 8 настайдаа авахуулж байжээ.
Айлын эрх хүү. Дооёо таван хүүхэдтай айлын бага нь. Дөрвөн эгчтэй. Тийм ч учраас гэрийн ажлаас хол, хөндий өсчээ. Харин сургуулиас зохион байгуулсан нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсныг энэ зураг гэрчилнэ. Нийслэлийн 52-р сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга байсан гэхээр ямар их хэнээтэй хүүхэд байсан гэдэг нь тодорхой юм. Бүлгэмийн зөвлөлийн даргын хувцаслалт бол бусад хүүхдийнхээс арай л өөр. Цэнхэр бүч, бугуйн таних тэмдэг. Мэдээж тэвхийтэл индүүдсэн өмд, цамц.
Олны танил хөтлөгч. СУИС-д сурч байхдаа Монголын үндэсний телевизид “Би чадна” хэмээх хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг байсан үе. Дуу чангатай, чөлөөтэй орилсон энэ залууг тухайн үеийн хүмүүс хүмүүжлийн доголдолтой гэж ярьдаг байжээ. Гэхдээ нэвтрүүлгийн онцлог учраас ингэж хөтлөхөөс өөр аргагүй байсан тухай тэрбээр хожим ярьсан байдаг.
Гэхдээ тэрбээр өнгөрсөн жил “Улаанбаатар кино" олон улсын наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртэж чадсан юм.
Айлын эрх хүү. Дооёо таван хүүхэдтай айлын бага нь. Дөрвөн эгчтэй. Тийм ч учраас гэрийн ажлаас хол, хөндий өсчээ. Харин сургуулиас зохион байгуулсан нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсныг энэ зураг гэрчилнэ. Нийслэлийн 52-р сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга байсан гэхээр ямар их хэнээтэй хүүхэд байсан гэдэг нь тодорхой юм. Бүлгэмийн зөвлөлийн даргын хувцаслалт бол бусад хүүхдийнхээс арай л өөр. Цэнхэр бүч, бугуйн таних тэмдэг. Мэдээж тэвхийтэл индүүдсэн өмд, цамц.
Олоон жилийн дараа ээж болон эгч нарын хамтаар. Энгэртээ СТАтэмдэгтэй.
Зохицуулагч. “Ногоон гэрэл цагаан шугам”-ын зохицуулагч хийж явсан нь.
Хөгжимчин болов. Удалгүй тэрбээр бүлгэмийн зөвлөлийн хүндтэй ажлаа орхиж хөгжимчин болов. Бөмбөр, гитар гээд тоглохгүй хөгжим байхгүй. Угтаа бол манай хүн хөлбөмбөг тоглохоор бүлгэмийн зөвлөлийн ажлаа орхисон ч санаандгүй байдлаар сургуулийн хамтлагт орж дуулдаг болсон нь энэ.
Харин энд түүний жүжигчин болсон зураг байна. Найзыгаа дагаж яваад санаандгүй Хүүхдийн ордны драмын ангид бүртгүүлсэн тэрбээр өөрийгөө жүжигчин биш жолооч болно гэж боддог байжээ. Энэ бол драмын ангийн хүүхдүүд “Цэцэг” хамтлагаас дутахааргүй од байсан үе.
Даваахүү багштай драмын ангийн хамт олон. Хамгийн захад зогсож буй томдсон пиджактай хүү бол Дооёо.
Драмын ангийн сурагч. Энэ залуу цагтаа Ерөнхийлөгч П.Очирбатын өмнө хүнтэй зодолдож Хүүхдийн ордны том дарга нарыг нүүр хийх газаргүй болгож байсан гэдэг. Энэ талаар өөрөөс нь илүү тодруулж болно.
Олны танил хөтлөгч. СУИС-д сурч байхдаа Монголын үндэсний телевизид “Би чадна” хэмээх хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг байсан үе. Дуу чангатай, чөлөөтэй орилсон энэ залууг тухайн үеийн хүмүүс хүмүүжлийн доголдолтой гэж ярьдаг байжээ. Гэхдээ нэвтрүүлгийн онцлог учраас ингэж хөтлөхөөс өөр аргагүй байсан тухай тэрбээр хожим ярьсан байдаг.
СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон тэрбээр “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт дүр бүтээжээ.
“Х түц” продакшны бүтээл “Төрсөн өдөр” жүжгийн хэсгээс. Тэрбээр УДЭТ-т дөрвөн жил ажиллаад хошин урлагийн “Х Түц” продакшнд орсон юм.
Удалгүй Герман улс руу найруулагч мэргэжлээр суралцахаар явав.
Ирсэн нь. Германд хоёр жил суралцаж ирээд 2005 онд “Доз” энтэртаймент студиэ байгуулан өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Оюутан ахуйдаа танилцсан бүсгүй нь хожим түүний гэргий болсон юм. Тэд үргэлж хамтдаа байж ирснийг та бүхэн мэднэ.
Харин энд бүрэн бүрэлдэхүүнээрээ байна.
"Доз" энтэртайнмет студи өнгөрсөн хугацаанд “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” зэрэг олон уран бүтээлийг хийж үзэгчдийн хүртээл болгожээ. Дээрх кинонуудын найруулагчаар Дооёо өөрөө ажилласан билээ.
“Хөх толбот хүмүүс” киногоороо Францын кино наадмаас шагнал авсан гэж байсан ч удалгүй зарим сэтгүүлч уг шагналыг нь шагнал биш баярын бичиг гэсэн утгатай зүйл бичсэнээр нэг хэсэгтээ хэвлэлээр маргаан дэгдээсэн. Бас. Бас Алтангадас одонгоор шагнуулсан.
Т.Хулан
Сэтгэгдэл (58)