НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1998 оны нэгдүгээр сарын хурлаар жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг эрүүдэн шүүх ажиллагаанд хохирогчдын олон улсын өдөр болгон өнгөрүүлж байх шийдвэрийг гаргаснаар энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Хамгийн анх эрүүдэн шүүхтэй холбоотой бодлогын баримт бичгийг НҮБ 1945 оны зургадугаар сарын 26-ны өдөр баталж байсан бол 1987 оны энэ өдөр Эрүүдэн шүүх ажиллагааны эсрэг олон улсын конвенцыг баталж байсан аж. Монгол Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 2000 онд нэгдэн орсон бөгөөд эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүрэг хүлээдэг аж. Харин түүний хэрэгжилтийг НҮБ-д дөрвөн жил тутам тайлагнадаг уламжлалтай. Хэдийгээр Монгол Улс үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрүүдэн шүүх нөхцөл байдлыг хориглосон ч ялтнуудад эрүү шүүлт тулгах гэмт хэрэг Хүний эрхийн үндэсний комисст бүртгэгдсээр байгаа юм.