Шөвгийн наймд шалгарч, Аргентинтай тоглох Бельгийн багийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бельги улс 1904 оноос эхлэн хөлбөмбөгийн спортын олон улсын тэмцээнд оролцсоор ирсэн.
2.
1982-2002 онд ДАШТ-д зургаа дараалан оролцохдоо 1986 онд дөрөвт
шалгарсан бол 1980 онд ЕАШТ-ий дэд байр, 1920 оны олимпт аваргалсан
оргил амжилттай.
3. Европт ахмаддаа ордог тус шигшээ Эзэн хааны нэрэмжит Бельгийн хөлбөмбөгийн холбоонд захирагдана.
4. 1963 онд Бразилыг 5:1-ээр хожиж байсан удаатай.
5. Энэ удаагийн дэлхийн аваргад шөвгийн наймд шалгарч, Аргентины багтай тоглоно.
6. 1860 онд Бельги Европ тивд анх удаа хөлбөмбөгийн холбоог байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 40 жилийн дараа Их Британи, Ирландад холбоо үүсчээ.
7. 1906 онд Францыг 5:0 харьцаатайгаар хожиж байсан удаатай.
8. Бельгийн хөлбөмбөгийн багийг “Улаан чөтгөрүүд” гэж нэрлэдэг.
9. Багийн ихэнх тоглогчид Европын том клубуудад тоглодог. Тухайлбал, Английн “Премьер лиг”-т Венсант Компани, Томас Вермален, Эден Азар, Мусса Дембеле, Маруне Феллани, Ян Вертонген нар харьяалагддаг байна.
10. 1980-1990 оныг Бельгийн багийн сэргэн мандалтын үе гэж нэрлэдэг.
11. Энэ үед 100 гаруй албан ёсны багийг дасгалжуулж явсан туршлагатай Гай Тис багийг сайн удирдан зохион байгуулж байв.
12. Жан-Мари Пфафф, Мишель Преуд зэрэг дэлхийн хэмжээний шилдэг хамгаалагчдын үед багийн зохион байгуулалт бэхжив.
13. 2012 онд туслах менежер Марк Уилмотсын ачаар баг чадварлаг болж, дэлхийн хэмжээнд тавдугаар байранд эрэмбэлэгдэхэд нөлөөлжээ.
14. Бразил 2014 тэмцээнд шөвгийн наймд шалгарч, багийн сэргэн мандалтын үе эхэллээ хэмээн хэвлэлүүд бичиж байна.
15. Энэ удаагийн дэлхийн аваргад Эден Хазард, Адхан Жанужаз, Томас Вермален, Ромелу Лукаку зэрэг шилдэг тоглогчид оролцож байна.
16. Тэд бараг нэг ч бүдрэлгүй Хорват, Серби, Шотландтай А хэсгийг тэргүүлэн гарч ирсэн юм.
17. 11 удаа ДАШТ-д оролцож байсан энэ баг 1998 онд хэсгээсээ ч гарч чадалгүй хамгийн муу амжилт үзүүлсэн байна.
18. Тэднийг энэ дэлхийн аваргын хамгийн сонирхол татам баг гэж хэлж болно. Гарааны бүрэлдэхүүнд гарах магадлалтай тамирчдаас 29-өөс дээш насны ганцхан тоглогч байгаа нь хэр залуу, эрч хүчтэй болох нь харагдана.
19. Бельгийн шигшээ багийн ахлагч Винсент Компани “Бельги үндэстний төлөө тоглох хүсэл эрмэлзэлтэй байгаагаар бид онцгой. Бидэнд хэд хэдэн байрлалд тоглож чадах авьяастай 5-6 тоглогч байгаа. Энэ бол том давуу тал” хэмээн ярьж байсан удаатай.
20. Үнэхээр “Битүү морь” гэж нэрлэгдэж буй Бельги шинэ тоглогчдоор цусаа сэлбэжээ.
21. Бельгийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч Маруан Феллани сонирхолтой мэдэгдэл хийж байв. Орчин цагийн хамгийн өвөрмөц үс засалттай тамирчин тэрээр Бельги аварга болвол үсээ засна хэмээн мэдэгдэж байлаа.
22. Тэд дэлхийн аваргад тоглогчдоос гадна зөвлөх, техникийн ажилтнууд зэрэг 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

23.
2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бельгичүүд чамгүй амжилт
гаргаж байгаа учир түүхэндээ хамгийн их буюу 3,6 хүн шууд нэвтрүүлгийг
үзсэн байна.
24. Бельгийн хөлбөмбөгийн холбоо 24 мянган гишүүд, дэмжигчидтэй.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)