XIV Далай лам Данзанжамц Төвдийн санваартнуудыг зөвхөн шашин номын үйл хэрэгт анхаарч, улс төрийн асуудлаас хол байхыг уриалав. “Rolling Stone” сэтгүүлийн орос хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Бид Далай ламыг улс төрийн хариуцлагаас чөлөөлөх ёстой. Далай лам нар улс төрөөс хол байсан эртний уламжлалыг сэргээхийг би туйлаас хүсч байна. Аюулгүй байдлын үүднээсээ ч энэ нь оновчтой юм” гэжээ. Мөн тэрбээр “Далай лам нар улс төрд орохгүй л бол ямар нэг зөрчилд хутгалдаж байсан түүх үгүй. Тавдугаар Далай лам оюун санааныхаас гадна давхар улс төрийн удирдагч болсноос хойш л ийм явдал эхэлсэн юм. Одоо миний бие улс төрөөс гарлаа, Далай ламын институт цаашид улам цэвэр, улам тогтвортой болох нь дамжиггүй” гэж ярьжээ.