Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.19
21
Өдөртөө
4
Шөнөдөө

Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх

2017 оны 9 сарын 10
Барселон клубын тоглогч, Аргентины үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Лионель Месси нь 2009 онд буюу 21-хэн насандаа оны шилдэг хөлбөмбөгчин болсон юм. Европын Алтан гутал шагналыг гурван удаа авсан тэрээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Үйлдвэрийн ажилтан, цагийн үйлчлэгч хоёрын хүү хожмоо дэлхийд дуурсагдах хөлбөмбөгчин болно гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Ингээд түүний амьдралыг фото түүхээр нь хүргэж байна.
pa-7418511
Лионель Месси 1987 онд Итали гаралтай айлын бага хүү болон мэндэлжээ. Түүнд хоёр ах, нэг эгч бий.
lionel-messi-picture3
Тэрээр таван настайдаа орон нутгийн Грандоли клубт хичээллэж байжээ. Тухайн үед Мессиг аав Хорхе Горацио нь дасгалжуулсан гэдэг.
messi-child
Түүнийг 11 настай байхад өсөлтийн дааврын дутагдалтай гэсэн онош тавьжээ. Орон нутгийн “River Plate” клуб Мессигийн амжилтанд эргэлзээгүй хэдий ч өвчнийнх нь эмчилгээнд зориулж сар бүр 900 сая доллар төлөхийг хүсээгүй юм.
messi1
Барселон клубын захирал Карлес Рексач Мессигийн авъяасыг олж харсанаар түүний спортын гараа эхэлжээ. Ингээд шууд Месситэй гэрээ байгуулсан байна.
500full
Барселон Мессигийн эмнэлгийн төлбөрийг төлөхөөр болж, Испани руу нүүсэн байна.
lionel-messi-wallpaper-barcelona-20140530033132-5387fb943ff3c
Барселоны залуучуудын Ла Лига клубт тоглож байхдаа шилдэг мэргэн бууч болсон юм. Эндээс л тэр Аргентины багийн ахлагч, жилдээ 16 сая долларын цалинтай хөлбөмбөгчин болох гараагаа эхэлжээ.
antonella-roccuzzo-picture1
Түүний найз бүсгүй нь үзэсгэлэнт Антонелла Роккуззо.
leo-messi-foundation-pic
Лионель Месси өөрийн нэрэмжит сангаас гадна цөөнгүй олон сайн дурын ажил хийдэг.
Leo-Messi-in-Dolce-Gabbana-new-underwear-campaign-568x379
Мессиг Адидас компани ивээн тэтгэдэг бөгөөд түүний тоглосон реклам дэлхий даяар цацагдаж байна.
messi jump
Тэрээр бусад хөлбөмбөгчдөөс намхан хэдий ч 1,69 метр өндөрт үсэрч чаддаг гэвэл та итгэх үү?
Lionel-Messi-Four-Ballon-DOur
Месси Аваргуудын лигийн дээд шагналыг дөрвөн удаа дараалж авсан цорын ганц хөлбөмбөгчин юм.
Lione-Messi-with-his-golden-boot-award
Тэр хөлбөмбөгийн түүхэн дэхь 10 чухал хүний нэг.
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан