“Буянт-Ухаа 1” хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн
тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан
болсон билээ.
Гэвч
дээрх азтануудаас 323 нь тодорхой шалтгааны улмаас байраа буцаасан юм.
Иймээс ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болсон тухай
бид мэдээлж байсан.
Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулахаар төвлөсөн байна. Сугалаа энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болох аж.
Түүнчлэн "Буянт Ухаа -1" хороололд иргэд захиалаагүй буюу огтоос сугалаанд оролцоогүй 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 орон сууц байсан. Тэдгээрийг хэрхэн хуваарилахыг Засгийн газрын хэмжээнд хэлэлцээд яам агентлагуудад квотоор олгохоор шийдвэрлэсэн байна.

А.Наран /24tsag.mn/