Энэтхэгийн Бангалор хотын сургуулийн хоёр ажилтан зургаан настай охиныг хүчиндсэн аймшигтай хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 2-ны өдөр гарсан бөгөөд хохирогчийн бие өвдөж, эмнэлэгт хүргэгдэхдээ эцэг, эхдээ мэдэгдсэнээр олны өмнө ил болсон байна. Цагдаа нар хэргийг бүртгэж авсан ч гэмт этгээдүүдийг баривчилж хориогүй нь эцэг, эхчүүд жагсаал цуглаан хийж, сургуулийн өмнө уриа лоозон барьж хашгирахад хүргэжээ. Энэтхэгт байнга шахуу гардаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг олон нийт цочирдож хүлээж авахаа болжээ. Энэтхэгийн шинээр сонгогдсон ерөнхий сайд Нарендра Моди эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж амласан ч нийгэмд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл газар авсан хэвээр байна.