Монголын эдийн засаг хүндэрсээр элгээрээ хэвтэхэд бэлэн болчихоод байна. Харин ард түмэн амраад, наадам зугаа цэнгэл гээд одоохондоо жаргалтай л байх шиг. Удахгүй намар болоод найман сар гараад, сургууль, цэцэрлэг, ажил гээд ирэхээрээ л эдийн засаг хүндэрснийг нэг мөсөн ойлгож авна гэж эдийн засагчид сануулах болов. Дээр нь эрх баригчид наадам, найр гээд тоож байгаа ч юм алга.
Ирэх 8 сарын дундуур эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусна. Энэ 100 хоногт эдийн засаг эрчимжих биш эдийн засаг элгээрээ хэвтсэнийг баталгаажуулах нь тодорхой боллоо. Үүнтэй зэрэгцээд парламентын гаднах 10 гаруй намууд эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газрыг огцрохыг шаардаж УИХ-ын даргад бичиг хүргүүлэв. Мэдээж эдгээр 10 нам дээр сөрөг хүчин МАН-ынхан нэмэгдэхээр байдал улам л хэцүүднэ. Тэд Засгийн газрыг огцрохыг шаардах нь тодорхой. Бас жагсаж, цуглаж чаддаггүй нэртэй МАН-ынхан намраас жагсаал цуглааны өвөрмөц аргуудыг хэрэглэх сурагтай. Мөн эдийн засгийн хүндрэл амьдралд нь нөлөөлөх болсныг ойлгох ард түмэн сөрөг хүчинтэй нэгдэнэ. Ингэж бодвол ирэх намрын сэрүүхэн өдрүүдэд халуухан үйл явдлууд олон тохиохыг зөнч шиг урьдчилаад хэлэхэд бараг л таарна даа.
Өнгөрсөн жилийн турш МАН-ынхан л эдийн засаг хүндэрлээ арга хэмжээ аваач гэж орилсон. Тэгэхэд олон нийт чимээгүй байсан. Харин одоо улс төрийн жижиг намууд эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрлөө. Бас эдийн засаг хямарсныг хүлээн зөвшөөрөөд байсан бизнес эрхлэгчид “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” гэсэн шиг хэвлэлээр байр сууриа илэрхийлж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногоос “Номин холдинг” группын ерөнхийлөгч Ш.Баярсайхны “Айдас, хүйдэст автагдсан аймшигтай жилүүд болж байнаа. 22 жил бизнес эрхлэхдээ ийм юм үзээгүй ээ” гэсэн бичлэг нийгэмд дуулиан тариад байна.
Түүний дараагийн тэсрэлтийг “Петровис” ХК-ийн эзэн Ж.Оюунгэрэл хийж эхлэв. Тэрээр өнөөгийн эдийн засгийн хямрал, хүндрэлийг 1990 оны эхэн үетэй яг адилхан боллоо хэмээн дүгнэв. Энэ тухайгаа “90-ээд оны эхээр би улсын мэдлийн “НИК” гэдэг компанийн захирлаар Засгийн газраас томилогдож байсан юм. Яг намайг ажил хүлээж авч байх тэр үед манай улсын сан хоосорчихсон байлаа. Үнэхээр маш хүнд байсан. Цахилгаан станцууд зогсчих гээд. Мазут нь байхгүй. Тэгээд би 340 мянган долларын мазут авах гээд тэр үеийн Ерөнхий сайд дээр орсон юм. Д.Бямбасүрэн гуай дээр ороод цахилгаан станцууд хөлдөх аюул нүүрлээд байна гэж гуйж байж 340 мянган доллар цохуулж авч байлаа. Тэгээд Н.Хүдэрчулуун гэж улсын банкны ерөнхий хорооны дарга дээр нөгөө шийдвэрээ аваад очсон. Гэтэл мөнгө байхгүй байхад чи яах гээд байгаа юм бэ гээд өгдөггүй. Алт диллерийн хэргийн асуудал ид боссон үе юм. “Та чинь улсын санг барьж байж яахаараа 340 мянган доллар байдаггүй юм бэ...” гэсэн чинь байхгүй гээд намайг бүр хөөж гаргаж байлаа. Яахаа мэдэхээ байсан л даа. Эрдэнэтийн Ш.Отгонбилэг захирал руу бараг уйлаад ярьж билээ. Одоо яг л тэр үетэй адилхан харагдаж байна. Компаниуд хоорондоо маш их өр авлагатай. Монголын гол экспортын нэг болох нүүрс нь алдагдалтай үнэ рүү орчихлоо. Экспортын орлого маш их буурлаа. Энэ хэмжээгээр төсвийн зардал буурсангүй. Манайд үнэхээр хямрал нүүрлээд байна. Манай компанийн борлуулалт бараг 40 гаруй хувиар буурсан. Хамгийн аймшигтай нь бид нар гадны хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Монголын топ бизнесмений харж байгаагаар өнөөдөр улсын сан хоосорч, аж ахуйн нэгжүүдийн хоорондын өр авлага цагаандаа гарчээ. Энэ хүнд байдал нь 1990 оны эхэн үеийн эдийн засгийн хүндрэлийг санагдуулах болсон аж. Манай улс түүхэндээ 1990 онд эдийн засаг нь нэг хүндэрсэн. Одоо бас дахин нэг хүндэрч байгаа бололтой. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахаа байсан гэнэ. Ажлаас халагдсан иргэд байрны зээлээ төлж чадахаа болив. Банк санхүүгийн салбарыг татан унагах нэг том хөшүүрэг болно. Энэ мэтээр эдийн засаг улам л хүндэрсээр байхад эрх баригч сайдууд ээлжээр амралтаа авч нутгийн зүг хүлгийн жолоо залахаар тохиролцжээ. Эрх баригчдыг ингэж амарч байх хойгуур үндэсний бизнес эрхлэгчдийн тэсрэлт эхэлж байна. “Номин холдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийг дараагийн хүн нь “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат байх сурагтай. Учир нь түүний улсад тушаасан буудайн үнийг өгөлгүй хоёр жил болсон мэдээлэл түгж байна. Үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх бололтой. Хэрэв “Гацуурт”-ын Л.Чинбат хөдөлбөл бас л нийгмийн оволзуулах бяртай хүн. Томоохон бизнес эрхлэгчдийн энэ мэт бухимдал Засгийн рейтингт л сөрөгөөр нөлөөлөх байх даа.

24tsag.mn
Сэтгэгдэл (2163)