Хоёр үе шаттай явагдсан Индонезийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Жакарто хотын захирагч Жоко Видодо ялалт байгуулжээ. Гэвч түүний өрсөлдөгч дарангуйлагч Сухартогийн удирдлага дор генерал байсан Прабово Субианто зарим тойргуудад өөрийгөө үнэмлэхүй ялсан гэдэгт итгэлтэй байна. Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл хийх гэж буй энэ мөчид улс орны нөхцөл байдал тогтворгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн албан ёсны үр дүнг танилцуулсны дараа ч генерал Прабово Субьянтогийн талыг баримтлагчид ялагдал хүлээхээс татгалзах нь гарцаагүй гэнэ. Тэрээр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ.