УИХ-ын гишүүн Б.Наранхүү Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талбайд хотын хамгийн өндөр барилгыг барих тухай мэдээлэл байсан. Тэгвэл эрхэм гишүүн тэрхүү төслөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулжээ. Тодруулбал тэрээр өнөөдөр эхэлсэн Монгол, Японы бизнес форумд оролцож байгаа бөгөөд энэ үеэр 68 давхар цамхаг барих төслөө Ерөнхийлөгчид танилцуулсан байна.
Улаанбаатарын хамгийн өндөр барилга, байгууламж болж баригдах энэхүү цамхаг 68 давхар буюу 250 метр өндөр аж. "Мон Уран" компани цамхагаа Японы "Никкен Сэккэй" группээр бариулахаар болсон бөгөөд цамхаг орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай барих юм байна. Тэд төслөө энэ онд эхлүүлэх ба 2018 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (13)