БНХАУ-ын төрийн банк болох “Bank of China” Монголд орж ирж байгаа асуудал өнгөрсөн хаврын том дуулиануудын нэг байлаа. “Bank of China”-гийн хөрөнгө Монгол Улсын ДНБ-нээс 180 дахин их. Монголын бүх банкуудын хөрөнгөнөөс 170 орчим их хөрөнгөтэй гэж бодохоор ямархуу хэмжээний “аварга луу” болох нь ойлгогдоно.
Уг банк Монголд төлөөлөгчийн газраа нээчихээд байгаа. Тэгээд эхний ээлжинд “Туушин” группт 25.4 сая ам.долларын зээл олгох гэрээ байгуулчихсан. Зээл олгох ёслолын ажиллагаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолунг тэргүүтэй хүмүүс оролцсон тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ үеэр “Bank of China”-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шинг Жүн “Монгол Улсад салбар банк нээх талаар нарийн судалгаа хийж байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт саарсан учир судалгаа хийж шийдвэрлэнэ. Монгол шиг жижиг зах зээлтэй оронд салбараа нээдэггүй” талаар байр сууриа илэрхийлсэн аж. Эндээс дүгнэж үзвэл “Bank of China”-гийн салбарыг Монголчуудаар гуйлгаж байж нээлгэх хүсэлтэй бололтой. Тэр ч бүү хэл Монгол шиг жижиг зах зээлтэй оронд салбараа нээдэггүй гэсэн мөртлөө яагаад нээх гээд байна вэ? Эдийн засгийн агуулгаараа ашиггүй гэчихээд ямар агуулгаараа ашигтай гэж үзээд байна вэ? гэсэн асуудал ихээхэн анхаарал татаж байна.
Ийм үетэй давхцаад Монголчуудын дундаас энэ банкийг оруулж ирэх талаар илэрхий лобби хийх улс төрчид гарч ирлээ. Тэр бол Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбат. Монголын компанид олгох анхны зээлийнх нь тууз хайчлах ажиллагаанд оролцож явсан энэ эрхэм яагаад ингэж зүтгэх болов оо? Тэрээр “Bank of China”-г оруулж ирэх талаар саяхан “Би банкны салбарт 30 гаруй жил ажилласан учраас туршлага дээрээ үндэслэж ийм зүйлүүдийг ярьж байгаа юм. Дэлхийн аль ч оронд гадаадын банкууд очоод тухайн орон сүйрчихсэн зүйл байдаггүй. Энд зөвхөн “Bank of China”-г яриагүй шүү. Гадны банкууд манайд орж ирнэ гэвэл алгаа ташаад хүлээж авах хэрэгтэй. Учир нь бид мөнгөгүй байна. Мөнгө агаар, ус шиг хэрэгтэй байна. Мөнгө, хөрөнгө орж ирэх бүх цонх, хаалгаа нээх ёстой. Тэгж чадсан орнууд хурдан хөгжиж байна шүү дээ. Куб, хойд Солонгос зэргийн хаалттай орнууд яаж байгааг та нар мэдэж байгаа шүү дээ” хэмээн ярив.
Түүний ярианаас дүгнэж үзвэл Монгол Улсад мөнгө ус агаар шиг хэрэгтэй боллоо. Тиймээс “Bank of China”-г алгаа тосоод хүлээж авах ёстой л гэж бараг л шууд хэлжээ. Энэ улс орныг мөнгөгүй болгоход оролцсон хүн нь О.Чулуунбат сайд өөрөө шүү дээ. Эдийн засгийг хөгжүүлэх учиртай гол яамны дэд сайд хүн улс орныг ингэж хямруулахгүй байх үүрэг хүлээх ёстой. Тийм ч учраас улсаа хямруулчихаад “Bank of China”-г оруулж ирэх гээд гүйгээд байгаан биш үү гэсэн асуулт, хардлага ч гарч ирж байна. Бид О.Чулуунбат сайдын хэлдэгээр мөнгө орж ирэх бүх нүхээ нээж болно л доо. Гэхдээ Монгол Улсад өөрийн уугуул эрх ашиг гэж юм бий. Тэрийгээ бодож хаалгаа нээх ёстой. Түүнээс биш О.Чулуунбатын хэлдэгээр бүх хаалгаа нээж, “Bank of China”-г оруулж ирэхийн төлөө алгаа ташаад гүйгээд байх хэрэггүй. Алгаа ташиж гүйгээд, зээл өгөх нээлтэнд нь очиж тууз хайчлаад яваа энэ эрхэмийн үйлдлийг сайн ажиглах ёстой л доо.
“Bank of China”-гаас энэ хаврын байдлаар Монголын уул уурхай, дэд бүтэц, барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын 40 гаруй аж ахуйн нэгжүүд нийт 3 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ илгээсэн гэдэг. Дуулиант “Чингис” бондоос нэг дахин их мөнгө гэсэн үг. Монгол Улсын нийт гадаад өр 19 тэрбум ам.доллар болж огцом нэмэгдсэн. Улсаараа ийм их өр зээлтэй болчихоод нэмж “Bank of China”-гаас хүссэнийхээ хирээр зээлэх гээд байна. Мэдээж барьцаанд нь газар нутаг, ашигт малтмал л явна. Түүнээс биш хотын төвийн хэдэн ямбий барилгыг цаадуул нь тоож авахгүй л дээ. Нэгэнт зээл өгсөн бол түүнээ хэд дахин нугалж, заавал авдаг Хятад ёс манайд адилхан л үйлчилнэ. Харин “Bank of China”-гийн салбарыг Монголд оруулж ирж, газар нутгаараа барьцаалан зээл авах ажиллагааг дэмжигч, зохион байгуулагч Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбатын цаад санааг нэг л ойлгож өгөхгүй байна.

Сэтгэгдэл (47)