Украины босогчдоос МН17 онгоцны хар хайрцгийг хүлээн авсан Малайзын тал эцсийн дүгнэлтийг гаргуулахаар Нидерландын мөрдөгчдөд өгчээ. Хайрцгийг Их Британийн Фарнборо руу илгээх бөгөөд мэргэжлийн шинжээчид хадгалагдан үлдсэн мэдээллийг тайлж уншин ослын шалтгааныг тогтоох юм. Нидерландын Аюулгүйн зөвлөлөөс томилогдсон мэргэжлийн шинжээчдээс гадна олон улсын хамтарсан баг Британийг зорихоор болжээ. Амстердамаас Куала Лампур руу зорчиж явсан Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны ослоор 298 хүн амиа алдсан билээ. Нийт 193 иргэнийхээ амийг алдсан Нидерланд улс ослын шалтгааныг тогтооход шийдвэрлэх үүрэгтэй оролцож байна. Нидерландын Засгийн газар хохирогчдын цогцсыг хүлээн авахаар болсон юм.