Сөүл хотоос өмнө зүгт 270 километрийн зайтай орших Ганвон мужид хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдсөний улмаас нэг хүн газар дээрээ нас барж, 91 хүн гэмтэж бэртжээ. “Yonhap News” агентлагийн мэдээлсэнээр гэмтэж бэртсэн 52 зорчигчийг эрчимт эмчилгээнд хамруулан гэрт нь буцаасан ажээ. Мунгок вокзал нь нэг замтай бөгөөд өмнөх галт тэрэг хөдлөөгүй байхад дараагийнх нь ирж зогссоноос осол гарсан гэж шинжээчид таамаглаж байна. Зам тээвэр, дэд бүтцийн яамны төлөөлөгч Ли Кван Вон төмөр замын хяналтыг системийг шалгаж, мөргөлдсөн шалтгааныг тодруулна гэдгээ амлажээ.
Сэтгэгдэл (3)