Боко Харам бүлэглэл Нигерийн Чибок тосгоноос 200 гаруй сурагч охидыг хулгайлан авч яваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд охидын эцэг, эхчүүдээс 11 хүн нас барсан гэж нутгийн оршин суугчид мэдээлэв. Хулгайлагдсан долоон охины аав энэ сард Каутакари тосгонд гарсан халдлагад өртөж нас барсан 51 хүний нэг юм. Үлдсэн дөрөв нь охидыг алга болсоноос хойш цус харваж, зүрх нь зогсож нас баржээ. Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан охидыг эсэн мэнд эргүүлэн авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амласаар байгаа юм.
Сэтгэгдэл (4)