Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг 2009-2010 онуудад хууль бусаар 106 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон нь гурван шатны шүүхээр тогтоогдож тэдгээрийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл тэдгээр хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгохоор болсон байна.
Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох гэнэ. Үүний дараа сонгосон талбайг нээлттэй зарлаж шалгаруулалтыг явуулах юм байна.

24tsag.mn