УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдэх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас батлах аж. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг нь дугаараар олгох зэрэг ажлыг хийхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна. Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бид хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хийх газрыг Засгийн газрыг тогтоож өгнө. Энэ солбилцолыг тогтоох талбайг бидний зүгээс бэлтгэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг цэгцлэх төлөвтэй байгаа. Засгийн газрын зүгээс 106 лицензийн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гарсан. Юутай ч энэ салбарт гарч байгаа асуудлыг шийдэрхээр ажиллаж байна. Мөн энэ талбай дээр геологийн ажил хийж байсан аж ахуй нэгжүүдэд ямар нэг хохирол хүндрэл учрахгүй" гэдгийг онцлосон юм.
Д.Ундрах
Д.Ундрах