Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр зохион байгуулагч Гуам улсын
багтай тоглож 0:2 -ээр ялагдал хүлээлээ.
Тэд уржигдар эхний тоглолтоо хийсэн бөгөөд Умард Марианы арлуудын шигшээ багийг 4:0-ээр буулган авсан юм.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд оролцож байна. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхтэй болно.
Манай тамирчдын дараагийн өрсөлдөгч Макао улсын шигшээ баг бөгөөд тоглолт энэ сарын 25-нд буюу нөгөөдөр болох юм.

А.Наран /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)