УИХ-ын гишүүн асан Д.Дондог, болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нар нь бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжсэн байдаг.
Хэргийн материалыг дүүргийн 1-р прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын хүмүүсийг энэ сарын 25-нд буюу маргааш шүүхээр авч хэлэлцэх нь.
Энэ хэрэгт УИХ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байсан болон яллагдагч нар олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлын улмаас түдгэлзүүлсэн байсан бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэлүүд нь арилсан учир хэргийг сэргээн шалгуулж улмаар шүүхэд шилжүүлсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)