УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.
...Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, эрэлтийг хязгаарлах шаардлага тулгарч магадгүй. Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч, эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна” гэдгийг онцолсон. Эдийн засагт нүүрлээд байгаа хүндрэл санхүүгийн салбарыг хамарсан хямрал болоход ойрхон болж ирснийг төр засгийн удирдлагууд ийнхүү ойлгож мэдэрч эхэлсэн билээ. Оны эхнээс л олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсад үүсч болох өрийн дарамт, валютын хомсдол түүнээс үүдэн гарах эдийн засгийн хор хохиролыг сануулж, мөнгөний бодлогоо чангалж зах зээлийг тэлэх хөтөлбөрүүдийг зогсоохыг санал болгосон. Гэвч Засгийн газар, Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлж зах зээлд их хэмжээний мөнгө тараасан хэвээр байсан ба энэ нь төгрөгийн валютын нөөцтэй харьцах харьцааг савлуулж төгрөг үнэгүйдэх нөхцлийг бий болгосон юм. Өнөөдөр ам.долларын ханш 1850 гарсан нь Засгийн газар маш их хэмжээний бондын хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, зах зээлд хэт их хэмжээний бэлэн мөнгө гаргасантай холбоотой. Үүнээс болж төгрөгийн ханш 30% суларч эдийн хувийн хэвшлүүд алдагдалд орж, эдийн засаг хүндэрч эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зарим судлаачид эдийн засгийн энэхүү хүндрэлийг хямрал биш гэж үзэж байсан юм. Учир нь банк санхүүгийн сектор валютын ханшнаас их хэмжээний ашиг олсон хэвээр байсан билээ. Гэтэл төд удалгүй эдийн засгийн бодит секторууд хүндэрснээр арилжааны банкууд хүнд байдалд орж эхэлжээ. Учир нь банкны нийт зээлийн 5%-г чанаргүй зээл эзлэх болсон байна. Арилжааны банкууд Засгийн газрын баталгаатай орон сууцны 8% зээлийг олгоход төвлөрч бизнесийн зээлд тун бага анхаарсан. Ингэснээр хувийн хэвшлийнхэн санхүүгийн гачигдалд орж эргээд ажлын байраа танах, төсөл хөтөлбөрүүдээ хойшлуулах замруу орсон байна. Ажлын байргүй болсон иргэд нь эргээд 8% хүүтэй зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрчээ. Ийм чөтгөрийн тойргийг бий болгоход арилжааны банкууд онцгой гавьяа байгуулсан билээ.
Харин өнөөдөр нийт эдийн засгийн хүндрэл банкны салбарыг ороох болоход тэд төв банк бодлогын хүүгээ нэмж, зах зээлийг хумих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх болжээ. Хэрвээ төв банк бодлогын хүүгээ нэмбэл арилжааны банкууд өндөр эрсдэлтэй зах зээлд мөнгө гаргахгүй харин төрийн батлан даалттай төв банкиндаа мөнгөө хадгалуулаад суучихна. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал ялангуяа валютын ханшийн зөрүүнээс арилжааны банкууд ашиг хийж байсан бол энэ удаад мөн л арилжааны банкуудын эрсдлийг хамгаалах зорилгоор мөнгөний хатуу бодлого барьж эхлэхээр эрх баригчид шийдсэн гэдгийг эх сурвалж онцолж байна.
Инфляцийн түвшин 13%-д хүрсэн нь Монголын эдийн засаг дайн болж байгаа Украйнтай ижил түвшинд очиж доройтсныг харуулсан явдал болсон юм. Ийм хэмжээни өндөр инфляцитай оронд гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжиж зах зээлийг тэлэх бодлогоор хүндрэлээс гарах ямар ч аргагүй болсон тул эрэлтийг хязгаарласан мөнгөний хатуу бодлогод шилжихээс өөр замгүй болж байна.
Бодлогын хүүг нэмж, мөнгөний хатуу бодлого барьж эхэлснээр аж ахуй нэгжүүдэд очих зээлийн олдоц багасч хүү нэмэгдэнэ. Мөн иргэдийн орон сууцны зээлийн хүү ч нэмэгдэнэ. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг анх батлахдаа Засгийн газар инфялци 10%-аас давсан тохиолдолд хүүг 9% болгохоор зохицуулж үүнийг Монгол банкны журманд ч зааж өгсөн байдаг. Тиймээс мөнгөний хатуу бодлогын хүрээнд ард иргэдэд очих орон сууцны зээлийн хүү давхар нэмэгдэж 9% болгохоор бодлогын түвшинд тохирчээ байна. Энэ шийдвэр 10-р сард баталгаажиж хэрэгжиж эхэлнэ гэдгийг ч эх сурвалж онцолж байна.