Энэ жилийн баяр наадмын нээлтийг ард иргэд асар их шүүмжилсэн. Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам ерөнхий найруулагчаар харин УДБЭЧ-ийн ерөнхий бүжиг дэглээч Б.Баярбаатар туслах найруулагчаар ажиллаж наадмын нээлтийг дэглэсэн билээ. Тэгвэл мориныхоо хийморийг дээдлэн биширдэг Монгол наадмын нээлт Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мориноосоо унаснаар эхэлсэн билээ. Дуу мундсан биш толин хул дууг хоёр жил дарааллан түүгээр дуулуулах хэрэг байсан ч юм уу? Үгүй ч юм уу? Мөн төрийн сүр хүч, хийморийн илэрхийлэл болсон эр цэргүүд нь уялзан нахилзан бие биелсэн нь олон хүний гайхшралыг төрүүлээд авсан. Улмаар наадмын нээлтэнд хонхны дуу эгшиглүүлж ардын наадмыг ардчилсан намын наадам болгож орхисонд наадамчид ихэд бухимдлаа илэрхийлж дараа дараачийн баяр наадмыг нээлтийг Д.Сосорбарамаас өөр найруулагчаар хийлгэх дуу хоолой цахим ертөнцөд хүчтэй давалгайлсан билээ. Монгол наадам бол эртнээс нааш уламжлал болон тэмдэглэж ирсэн үндэсний их баяр. Энэ өдрүүдэд хэдэн мянган жилийн уламжлал, өв соёлоо сэргээн хүндэтгэл үзүүлж Монгол хүн бүр эх орноо гэсэн сэтгэл омогшилоо бадраадаг билээ. Тиймдээ ч Монгол наадмын нээлт нь он цагийг улам урагшлуулж түүх, шастирынхаа агуу баялаг сангаа уудалдаг уламжлалтай. Ганцхан жишээ гэхэд Монголчууд манжийн үеэс үндэсний хувцсанд орсон өөрчлөлтийг халж хэдэн мянган жилийн өмнөх загварыг сэргээж нудраггүй дээлээр гоёх болсон нь Монгол наадмын л ач буян билээ. Жилээс жилд бид Монгол наадмаараа өв соёлоо сэргээн тахиж, уламжлал өнгөрсний баялаг сангаа арвижуулсаар байгаа билээ. Товчхондоо наадам бол ямарваа шинэчлэлийн баяр биш. Харин ч эсрэгээрээ уламжлалаа эрж хайдаг баяр юм. Тиймдээ ч шинэчлэлийн гэх намынхаа лоозонгоор наадмаа бүтэлгүйтүүлж олны шүүмжлэлийг хүртэх болсон. Шинэчлэл хэрэггүй газар гэж бас байх. Харин АН-ын гаралтай уран сайханчдад ард түмний энэхүү үнэт зүйл хамаагүй байдаг бололтой. Наадмын нээлтийн туслах найруулагчаар ажилласан Д.Баярбаатар гэгч эрхэм наадмын нээлтийг шүүмжилсэн ард түмний буруу, харин аугаа шинээр сэтгэж хийсэн өөрсдийнх нь зөв болохыг нотолж хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрээр наадмын нээлтэнд хонхны дууг дуулсны тухайд “Нээлтийн ажиллагаанд морин жил хийсэн ардчиллын маань 25 жилийн ой тохиож байгаа учраас оруулсан. Чингэс хааны сүр сүлд шонхор шувуугаа нисгэе гэсэн санаа байсан. Үүнийгээ энэ дуун дээр илэрхийлсэн” гэсэн тайлбарыг өгчээ. Чингэс хааны сүр сүлд ардчилсан хувьсгал, хонхны дуутай хэрхэн уялдаж байгааг ойлгох арга ухаан харин ард түмэн байсангүй бололтой. Нөгөө талаас Монголчуудын уламжлалт буддын шашинд талийгаачийн толгой дээр хонх, дамар нижигнүүлдэг ёс бий. Хонх, дамарын дуу сүмийн ёслол, хойчын үед хэрэглэгддэг болохоос баяр наадмаар дугаргаад байдаг Монгол ёс хаа ч байхгүй. Чингэс хааныхаа хойчыг уншаагүй л юм бол хонхны дуугаар бэлэгдээд байдаг сүр сүлд гэгч логик Монгол ухаанаар бүтэхгүй л байгаа юм даа.
Цаашлаад “Шивээ хиагт дуу, жүжиг бүх юман дээр ашиглагддаг. Тэгвэл энэ дууг яасан олон юман дээр ашигладаг юм гэж ярихгүй яасан юм. Жаахан шинэлэг хийхээр дуугарч эхэллээ” гэж уурсах гомдоллохын дундуур хэлжээ. Шивээ хиагт бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөний хэзээ ч мартагдашгүй бэлэг тэмдэг болсон сүлд дуу. Тиймээс ч жил жилийн Монгол наадамд дуулагдсаар ирсэн. Цаашид ч дуулагдах болов уу? Ардын хувьсгалын баяр наадмыг ардчилсан хувьсгалын бэлэгдлээр солихоор ийнхүү улайрч байгаад л ард иргэд ихэд эгдүүцэж байсан билээ.
Мөн цэргүүд бие биелсэнд “Тэд энхийн сахиулагчийн ажлаа болихоор эртний сайхан уртын дуу, Монгол биелгээгээ сурсан байна. Үр хүүхэддээ аав нь ингэж бүжиглэж байсан гээд заана” гэсэн тайлбарыг өгчээ. Тэгэхээр манай цэргүүд цэргийн эрдэм, хатуужил хүмүүжил биш дуу бүжиг хойч үедээ зааж өвлүүлж байх учиртай юм байх. Төрийн сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Цэх шулуун жагсаж явах цэргүүдээ нахилзуулж, сагсалзуулаад түүнийгээ хойч үедээ заа гэж хэлэх Монгол ухааныг мөн л бодоод олошгүй.
Энэ мэтээр наадмын нээлтийг тойрсон олны хэл аманд зохион байгуулагчид маань туйлын ихээр дургүйлхэж байгаагаа шулуухан илэрхийлэв. Хойтон жилээс наадмын нээлтээ өөр хүнээр хийлгэе гэдэг санаа хичнээн зөв бэ? хэвийн бус сэтгэлгээтэй, хэлбэр донж нь ойлгомжгүй энэ мэт сүгсэлзүүрүүдээс Монгол наадмаа хамгаалах минь.

Т.Цагариг
Сэтгэгдэл (27)