Туркийн Хатая мужийн оршин суугч Улас гэр бүлийн ах дүү дөрөв тэнцвэрээ олж зогсож чаддаггүй туйлын ховор эмгэг өвчтэй тул дөрвөн хөллөж явдаг байна. 19 гишүүнтэй гэр бүлийн 14 нь цоо эрүүл хүмүүс гэнэ. 2006 онд BBC агентлаг “Дөрвөн хөллөж явагсад” нэртэй баримтат кино хийснээс хойш эрдэмтэд энэхүү эмгэгийг судалж, шалтгааныг нь олохоор хичээх болсон юм. Профессор Николас Хампрэй “Би тэдний геньтэй холбоотой гэж бодохгүй байна. Энэ бол хүн төрөлхтний улирч өнгөрсөн үеийн тусгал. Хэдэн сая жилийн өмнө бидний өвөг дээдэс ингэж мөлхдөг байлаа” хэмээн ярьжээ. Харин Америкийн судлаачид генийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна. Ах дүү дөрөв орчин үеийн амьдралд дасан зохицох гэж ихэд зовдог юм.
Шинжлэх ухааны “PLOS One” сэтгүүлд энэ бол ердөө л тэнцвэрээ олж чадахгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр тэд Унер Тан гэж нэрлэдэг ховор төрлийн синдромтой гэсэн үг. Энэ өвчнийг эмчлэх ямар ч арга байхгүй.
Гэхдээ Техасын их сургуулийн судлаач Лиза Шапиро хүмүүс түүхэн цаг үе рүүгээ эргэн хувьсаж байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн.
Гэхдээ Техасын их сургуулийн судлаач Лиза Шапиро хүмүүс түүхэн цаг үе рүүгээ эргэн хувьсаж байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн.