Налайхын бичил уурхай руу нүүрс олборлохоор орсон хоёр хүн агаар дутагдсанаас амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч мягмар гарагт гарчээ. Уул уурхайн аврах албаныханд 10.10 цагт дуудлага өгсөн бөгөөд талийгаачийг 100 метрийн гүнээс гаргасан байна.
Осол гарсан уурхайн ам нь налайхынхний нэрлэж заншсанаар Оросын нуур гэдэг газарт байдаг аж. Амиа алдсан залуу тус дүүргийн III хороонд амьдардаг байсан юм байна. Нүүрс олборлох үедээ зургуулаа ажиллаж байсан аж. Налайх дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнууд осол гарсан газарт ажиллаж, ил уурхайн цахилгааныг таслаж, амыг битүүлжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)