Америкийн Тээврийн Аюулгүй Байдлын албаны шинэ журманд заасны дагуу мэсний урт нь 6 сантиметрээс ихгүй, өргөн нь 1,5 сантиметрээс ихгүй бол эвхдэг тонгоргийг нисэх онгоцонд авч орохыг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна зорчигчид гольфын хоёр цохиур буюу бороохойг авч орох эрхтэй болжээ. Харин цаасны хутга болон эвхдэггүй сахлын хутга авч явахыг хориглосон хэвээр байгаа ажээ. Тээврийн аюулгүй Байдлын албаны шинэ зохицуулалт нь нисэхийн үйлчлэгч нарын сэтгэлд нийцээгүй бололтой. Тээврийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өдөр болгон бяцхан хутга мэсний хойноос хэрүүл тэмцэл хийсээр байгаад нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд тэсрэх бодис, гар буу зэрэг илүү аюултай зүйлүүдийг шалгаж амжихгүй хоцорч байгаа ажээ. Америкийн нисэх буудлуудад зорчигчдын ачаанаас өдөр болгон 4 ширхэг гар буу илэрдэг бөгөөд тэднээс гурав нь цэнэгтэй байдаг гэнэ. Америкийн хоёрхон том Олон Улсын нисэх буудлаас өдөр болгон 4 тонн гаруй хориотой зүйлийг хураадгаас 2 тонн гаруй нь жижиг тонгорог хутга, мэсний зүйлс байдаг ажээ.