Алжирын үндэсний агаарын тээврийн “Air Algerie” онгоц Буркина Фасогоос хөөрөөд холбоогүй болжээ. Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан онгоц холбоо тасраад 50 минут болсон гэж ВВС агентлаг мэдээлэв. АН 5017 дугаартай онгоцонд 116 хүн зорчиж явсаны зургаа нь нислэгийн багийнхан юм. Air Algerie агаарын тээврийн компани нь Алжир улсын үндэсний тээвэрлэгч томоохон компани юм. Тус компани нь Европ, Хойд Америк, Африк, Ойрхи Дорнодын 28 орны 39 хот руу тогтмол нислэг үйлддэг байна.
Сэтгэгдэл (1)