АНУ-ын Конгрессын гишүүд ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд дуудах асуудлаар санал хураах гэж байна. Конгрессын хэвлэлд мэдээлсэнээр санал хураалт ирэх долоо хоногт болох гэнэ. Хууль батлагчид түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж байна. “Ерөнхийлөгч асуудлыг өөрийнхөө үзэмжээр шийдэж болохгүй” гэж Бүгд Найрамдахчууд шүүмжилжээ. Обамаг Гуантанамогийн булан дахь шоронгоос таван хоригдлыг дур мэдэн сулласан гэж буруутгаж байгаа ажээ. Шүүгч Шефард Смидийн хэлсэнээр тэрээр хоригдуулыг суллахаас 30 хоногийн өмнө Конгресст бичгээр мэдүүлэх ёстой байсан гэнэ.
Сэтгэгдэл (1)